Мэргэжлийн сүмогийн Бүх Японы аварга шалгаруулах тэмцээн болж өндөрлөжээ. Уг тэмцээнд манай бөх мэргэжлийн сумогийн 71 дэх аварга Какүрюү М.Ананд түрүүлсэн байна. Түүнтэй аваргын төлөө Маэгашира Такайнова Д.Баасандорж өрсөлдсөн юм.Мөн тус тэмцээнд өнгөрсөн сарын Аки башёд гол дуулианыг тарьсан Ичиножёо А.Ичинноров амжилтай барилдсан байна. Тэрээр шөвгийн дөрөвт Такайновад унасан байна. Харин Их аварга Хакүхо М.Даваажаргал Маэгашира Икиойд өвдөг шорооджээ.























































