Цагдаагийн байгууллагад сүүлийн хоёр сарын хугацаанд гэрт нь түлхүүр тааруулан орж, хулгай хийсэн байна гэх дуудлага нэлээд бүртгэгдэх болжээ. Нийслэлийн зургаан дүүрэгт 40 гаруй айлд нэг үйлдлээр буюу түлхүүр тааруулан орж, эд зүйлсийг нь хулгайлсан хэрэг гарсан байна. Тиймээс Нийслэлийн цагдаагийн газрын Гэмт хэрэгтэй тэмцэх газрынхан хоёр сарын турш хэргийг шалгасны эцэст Баянзүрх дүүргийн харъяат, 32 настай Н гэх залуу тус хэргийг ганцаараа үйлддэг байсныг саяхан олж тогтоожээ.Цагдаагийнхан Н-ын машинаас 72 төрлийн түлхүүр олсон байна. Тэрээр эдгээр түлхүүрээсээ өдрийн цагаар орон сууцны айлуудын бүргэд хаалганд тааруулан орж хулгай хийдгээ хүлээжээ.
Д.Ундрах /24tsag.mn/























































