“Шинэ үе” продакшны жүжигчид болох Ц.Алдармаа, Д.Оюунтуул нарт холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр Эрүүгийн хэргийн II шүүхэд болно. Өмнөх шүүх хурал энэ сарын 13-ны өдөр товлогдоод байсан ч Д.Оюунтуулын өмгөөлөгч хүрэлцэн ирээгүй учраас гурван өдрөөр хойшилсон юм. Тэднийг одоогоор хилээр гаргахыг шүүгчдийн зүгээс хориглоод байгаа билээ.
Д.Ундрах /24tsag.mn/

























































