Найз бүсгүйгээ зодож, амь насанд нь хүрсэн гэх Г.Алтанхүүд холбогдох хэргийн анхан шатны шүүх хурал хэд хэдэн удаа хойшлогдсоны эцэст өнгөрөгч наймдугаар сарын 12-ны өдөр болж хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан юм. Нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан үндэслэл нь Шүүхийн шинжилгээний төвийн шинжээчийн дүгнэлт, шинжээч эмч нарын мөрдөн байцаалтын явцад өгсөн мэдүүлэг зөрүүтэй байсан учир дахин шалгахаар болсон. Тэгвэл уг хэргийн нэмэлт мөрдөн байцаалт дуусч, прокурорт шилжүүлээд байгаа аж. Өнгөрөгч наймдугаар сард болсон анхан шатны шүүх хурлаар талийгаач 21 настай Ц-ийн үхлийн шалтгаан нь цөсний цорго цоорсон, гадны нөлөөгөөр хэвлийн хөндийн битүү гэмтэл үүссэний улмаас амиа алдсан гэж гаргасан юм. Д.Ундрах /24tsag.mn/

























































