Барселона болон Уругвайн шигшээ багийн довтлогч Луис Суарез “Алтан шаахай” буюу Европын шилдэг мэргэн буучийн шагналаа гардан авчээ. Тэрээр өнгөрсөн улиралд Английн алдарт Ливерпүүл клубын төлөө тоглож байхдаа 31 гоолыг оруулаад байсан юм. Луис Суарез шагналаа гардан авахдаа “Тоглогчийн хувиар ийм шагнал авсан нь гайхалтай. Гэхдээ энэ бол багийн хамт олны зүтгэл байлаа” гэжээ. Тэрээр өнгөрсөн зуны солилцоо наймны үеэр Ливерпүүл клубээс Барселонад ирсэн бөгөөд одоогийн байдлаар хараахан талбайд гарч амжаагүй байна. Учир нь Л.Суарез өнгөрсөн ДАШТ –ын үеэр Италийн хамгаалагч Ж.Чиллиниг хазсан учраас түүний талбайд гарах эрхийг 10 сар хүртэл хасаад байсан.
























































