Хан-Уул дүүргийн иргэн Н-ыг бүлэг залуус нийлж “Өр төлбөрөө өгсөнгүй” гэх үндэслэлээр биед нь халдан, барьцаалсан байна. Цагдаагийн байгууллагаас хэргийг шалгахад иргэн Н нь тэдэнд 8 мянган америк долларын өртэй байсан нь тогтоогдсон байна. Иргэд өр төлбөрийн асуудлаа хууль, хяналтын байгууллагаар шийдүүлэхгүйгээс эцэстээ нэгнийгээ барьцаалахад хүрсэн гэж Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн дарга Цагдаагийн хурандаа н.Хүрэлбаатар хэллээ. 























































