Засгийн газрын ээлжит хуралдаанаар Цагдаагийн ерөнхий газрын дарга Б.Билэгтийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэр гаргаж, түүний оронд Цагдаагийн Ерөнхий газрын тэргүүн дэд дарга С.Баатаржавыг түр орлон гүйцэтгэгчээр томилсон байна. Энэ шийдвэрийг Б.Билэгт нь хууль бус гэж үзэн шүүхэд хандсан юм. Дүүргийн иргэний хэргийн I шүүхээр энэ хэргийг авч хэлэлцээд Засгийн газрын шийдвэрийг түдгэлзүүлэх шийдвэр гаргасан юм. Улмаар Дүүргийн иргэний хэргийн I шүүхийн шийдвэрийг Засгийн газар эсэргүүцэн давж заалдсан ч анхан шатны шийдвэрийг хэвээр үлдээснийг эх сурвалж мэдээллээ.
























































Сэтгэгдэл (9)