Испаний болон Байерн Мюхэн клубын хагас хамгаалагч Тиаго Алкантара бэртлээ сэдрээлээ. Тэрээр урт хугацааны бэртлээс дөнгөж ирээд байсан бөгөөд Байерн Мюхэн клубын тамирчидтайгээ хийсэн анхны бэлтгэл дээрээ өвдгөндөө дахин хүнд бэртэл авчээ. Тэрээр сэтгүүлчдэд "Үнэхээр сэтгэл гонсойж, урам хугарч байна. Яагаад үргэлж би гэж ? Гэхдээ би бууж өгөхгүй ээ. Би тэмцэх болно, эргэн ирэх болно. Би өөрийн эргэн ирэлтээ Байерний хамтаар тэмдэглэх болно." гэж хариулжээ.























































