Английн алдарт Арсенал клубын довтлогч Лукаc Подолски энэ өвлийн солилцоо наймааны цонхоор багаа орхино гэж мэдэгдсэн байна. Тэрээр клубдээ гарааны эрхээ бараг л алдаад байгаа учраас “Би баг дахь өөрийн байрь сууриа мэдсэн тийм болохоор ийм шийдвэрт хүрлээ. Одоо юу болохыг өвлийн наймаагаар хамтдаа харах болно” гэсэн байна. Түүнийг худалдаж авах сонирхолтой байгууд хэд хэд байгаа бөгөөд эдгээрээс Италийн аварга Интер клуб илүүтэй сонирхож байгаа юм. 























































