Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.11
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Эдийн засгийг тогтворжуулсан 24 баримт

2014-10-31
0
ЖИРГЭХ
Үнэ тогтворжуулах хөтөлбөрийг оролцуулаад нийт эдийн засгийг тогтворжуулах арга хэмжээнүүдийн үр дүн, хөтөлбөрийг хэрэгжүүлээгүй бол эдийн засагт ямарт нөлөө гарах байсан талаарх 24 баримтыг хүргэж байна.
    2015 оны төсөв, мөнгөний бодлогын УИХ-аар хэлэлцэж байгаа билээ. Энэ үеэр гишүүд “Монгол Улсын төлбөрийн тэнцэлд 2012 оны сүүлийн хагасаас эхэлж үүссэн дарамт нь 2013 онд хямралын шинжтэй болж, улмаар энэ нь 2013-2014 оны эдийн засгийн хүндрэлийн суурь учир шалтгаан болсон” гэдгийг онцолж байлаа. Сүүлийн 20 орчим сарын хугацаанд төлбөрийн нийт тэнцэл 2.8 тэрбум ам.доллар буюу ДНБ-ий 24%-тай тэнцэх хэмжээний алдагдалтай гарч, Монгол Улсын гадаад цэвэр актив 5.3 их наяд төгрөгөөр буураад байна. 2011-2012 оны дунджаар гадаадын шууд хөрөнгө оруулалт ДНБ-ий 40 гаруй хувийг эзэлж байсан бол 2013 онд 16 хувь, 2014 оны эхний хагаст ердөө 8 хувьтай тэнцэх хэмжээнд хүрч огцом буурлаа. Ийм хүндрэлтэй нөхцөлд эдийн засгийг тогтворжуулах зорилгоор цогц хөтөлбөрийг хэрэгжүүлээд багагүй хугацааг үдсэн. Энэхүү хөтөлбөрийн гол зорилго нь нийлүүлэлтийн гаралтай инфляцийн дарамтыг бууруулах, дунд хугацаанд бараа, бүтээгдэхүүний нийлүүлэлтийн тогтвортой тогтолцоог бүрдүүлэх, эдийн засгийг тогтворжуулах явдал байсан аж. Тэгвэл үнэ тогтворжуулах хөтөлбөрийг оролцуулаад нийт эдийн засгийг тогтворжуулах арга хэмжээнүүдийн үр дүн, хөтөлбөрийг хэрэгжүүлээгүй бол эдийн засагт ямарт нөлөө гарах байсан талаарх 24 баримтыг хүргэж байна.

           Эдийн засгийг тогтворжуулах хөтөлбөрийн үр дүн...

1.    Эдийн засгийн тогтворжуулах хөтөлбөрийн үр дүнд ДНБ -9.6 хувиар буурахаас сэргийлж, эдийн засгийн бодит өсөлтийг тогтворжуулж, ажлын байр, иргэдийн бодит орлогыг хамгаалав. 2009 оны хямралын үеэр ДНБ-ий бодит өсөлт 3 улирал дараалан сөрөг утгатай болсноор төлбөрийн тэнцлийн хямрал нь эдийн засгийн хямрал болж хувирсан байна.
01

2.    2009 оны хямралын үед нийт М2 мөнгө 3 улирал дараалан буурчээ. Ингэснээр зээлийн тасалдал үүсэх, ажилгүйдэл нэмэгдэх, эдийн засгийн хямрал болох шалтгаан болсон байна. Эдийн засгийг тогтворжуулах хөтөлбөрийг хэрэгжүүлснээр мөнгөний нийлүүлэлт -10.9 хувиар огцом унахаас сэргийлж, нийт мөнгөний өсөлтийг тогтворжуулсан.
01
3.    2009 оны хямралын үед зээлийн өсөлт саарсаар, зээлийн тасалдал бий болж байжээ. Зээлийн өсөлт хасах утгатай болно гэдэг нь зээл тасалдаж, системийн шинжтэй эрсдэл үүсэхийг хэлнэ. Зээлийн тасалдлыг зогсоож, санхүү эдийн засгийн болзошгүй хямралаас сэргийлжээ.
01
4.    Эдийн засгийн бодит секторыг дэмжив.
01
5.    Эдийн засгийг тогтворжуулах хөтөлбөрийг хэрэгжүүлээгүй байсан бол ХҮИ-ээр хэмжигдэх жилийн инфляци 2013 онд 27%-д хүрэх байв.

6.    Хөтөлбөрт хамрагдсан барааны үнийн өсөлт нь 2010-2012 онд дунджаар нийт инфляцийн 35%-ийг эзэлдэг байсан бол түүний инфляцид үзүүлэх шууд нөлөөлөл нь 2013 онд 2 дахин, 2014 оны эхний 9 сард 7 дахин буурч, инфляцийн бүтцэд тогтвортой, эерэг өөрчлөлт гарсан.

7.    Мах, шатахуун, цементний үнийн өсөлт эрс буурч энэхүү бүлгийн жилийн инфляцид үзүүлэх нөлөө 2012 онд дунджаар 5.8 нэгж хувь байсан бол 2013 онд 1.8, 2014 оны эхний 8 сарын дунджаар 0.3 нэгж хувь болж буурав.

8.     Махны үнийн жилийн өсөлт 2012 онд дунджаар 60.6 хувь, 2013 онд дунджаар 5.6 хувь байсан бол 2014 оны 8 дугаар сарын байдлаар -2.3 хувь болов.

9.    Санхүүгийн салбарт зээлийн тасалдал үүсч болзошгүй байсан үед банкуудын төлбөрийн чадварыг хадгалах арга хэмжээ авснаар системийн хэмжээнд итгэлийг сэргээж, банкуудын төлбөр түргэн гүйцэтгэх чадварыг дэмжин, санхүүгийн салбарыг бүхэлд нь хамгаалав.

10.    “Орон сууцны ипотекийн санхүүжилтийн тогтвортой тогтолцоог бүрдүүлэх хөтөлбөр”-ийг хэрэгжүүлснээр өрхийн зардлын бүтцийг зохистой болгох замаар дундаж давхаргын хуримтлалыг нэмэгдүүлж, төлбөрийн тэнцлийн хүндрэлээс шалтгаалж өрхийн төсөвт учрах нэмэлт ачааллыг нь зөөлрүүлсэн.

11.    Хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлснээс хойш орон сууцны ипотекийн зээлийн үлдэгдэл 2.6 их наяд төгрөгт хүрч ДНБ-ий 13%-тай тэнцэх хэмжээнд, зээлдэгчдийн тоо 61 мянгад хүрчээ. Энэ нь хамгийн багадаа 120 мянган иргэн сар бүр өрхийн орлогынхоо 30-45 хувийг хуримтлал болгож, ипотекийн зээлийн төлбөрт дунджаар 30 тэрбум төгрөгийг сар бүр төвлөрүүлж байна гэсэн үг юм.

12.    Эдийн засгийн дунд хугацааны бүтцийн төрөлжилт, дотоодын үйлдвэрлэлийг дэмжих, ашигт малтмалын бус салбарын экспортыг нэмэгдүүлэх зорилгоор ноолуурын үйлдвэрлэл болон экспорт, алт олборлолтыг дэмжих, барилгын материалын импортыг дотоодын үйлдвэрлэлээр орлуулахад чиглэсэн арга хэмжээг хэрэгжүүлж байна.

13.    Банкны системийн хэмжээнд өөрийн хөрөнгийн хүрэлцээ 17 орчим хувь, төлбөр түргэн гүйцэтгэх чадварын харьцаа 36 гаруй хувьтай байгаа нь Монголбанкнаас тавьдаг зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийн хамгийн бага шаардлагаас харгалзан 5 нэгж хувь, 11 нэгж хувиар тус тус өндөр болж, санхүүгийн салбарын эрсдэл даах чадвар сайжирсан аж.

14.    Гадаад валютын орох урсгалыг дэмжих, эдийн засаг дахь урт хугацаатай гадаад валютын эх үүсвэрийг нэмэгдүүлэх зорилгоор Монголбанк олон улсын зах зээл дээрээс 3 болон түүнээс дээш жилийн хугацаатай бонд болон зээл хэлбэрээр банкны татсан гадаад валютын эх үүсвэрийг Заавал байлгах нөөцийн шаардлагаас чөлөөлсөн байна.

15.    Мөнгөний бодлогын хүүний нөлөөг сайжруулах, банк хоорондын захын хүүний хэлбэлзлийг бууруулах үүднээс 4 нэгж хувийн өргөнтэй хүүний коридорыг 2013 онд нэвтрүүлснээр Монголбанкнаас банкуудын авах санхүүжилтийн хүү буурч, 2013-2014 оны эдийн засгийн идэвхжилд эергээр нөлөөлсөн байна.

16.    Хятадын ардын банктай байгуулсан үндэсний мөнгөн тэмдэгтийн своп хэлцлийг санхүүгийн зах зээлийн тогтвортой байдлыг хангах, валютын зах дахь сөрөг нөлөөллийг зөөлрүүлэхэд ашигласан. Энэхүү хэлцлийн хугацааг 2014 оны 5 дугаар сард 3 жилээр сунгаж, хэмжээг нь 8 дугаар сард 15 тэрбум юань болгож нэмэгдүүлжээ.

17.    Төлбөрийн тэнцлийн хүндрэлийн улмаас төгрөгийн гадаад валюттай харьцах ханш нь эрдэс, түүхий эдийн экспорт, гадаадын хөрөнгө оруулалт зонхилсон эдийн засагтай бусад орнуудын үндэсний валютын ханштай нэгэн адил суларчээ. Гэхдээ манай орон уул уурхайн салбараас хамаарах хамаарлаараа тэдгээр орнуудаас бараг 3 дахин их хэдий ч, үндэсний валютын ханшийн нэг өдөрт ногдох дундаж хэлбэлзэл нь Монголбанкны гадаад валютын зах дахь тогтмол, идэвхтэй оролцооны үр дүн бусад орнуудаас 2 дахин бага үзүүлэлттэй байв.

Эдийн засгийг тогтворжуулах хөтөлбөр хэрэгжээгүй байсан бол..

18.    2012-2013 оны төлбөрийн тэнцлийн хямрал  2013-2014 онд эдийн засгийн хямрал болох байсан.

19.    Мөнгөний нийлүүлэлт 5.2 их наяд төгрөг болж -27%-иар буурах байв.

20.    Зээл тасалдаж, чанаргүй зээл огцом өсч, санхүүгийн хямрал нүүрлэхээр байв.

21.    179 мянган ажлын байраа алдахаар байв.

22.     ДНБ -9.6%-иар буурч, эдийн засгийн хямрал болох эрсдэлтэй байв.

23.    Инфляци 27%-д хүрэх байв.

24.    Төлбөрийн тэнцлийн хямралын нөлөөлөл арилахгүй байгаа нь макро эдийн засгийн бодлогын үндсэн сорилт болсоор байна. Цаашид гадаад валютын орох урсгал, төлбөрийн нийт тэнцэл эрс сайжруулах шаардлагатай байна.



image

Үнэ тогтворжуулах хөтөлбөрийг оролцуулаад нийт эдийн засгийг тогтворжуулах арга хэмжээнүүдийн үр дүн, хөтөлбөрийг хэрэгжүүлээгүй бол эдийн засагт ямарт нөлөө гарах байсан талаарх 24 баримтыг хүргэж байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
Монголд Улаан Загалмайн хөдөлгөөн 1939 онд “Монголын Улаан Хэрээстийн Эвлэл” нэртэйгээр анх байгуулагджээ
Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Зочин (103.230.82.196)
    Энэ талаар бичээч.
    2014 оны 11 сарын 03 | Хариулах
  • Зочин (103.230.82.196)
    Эдийн засгийг тогтворжуулсан 24 баримт гэн үү Тэгвэл Эдийн засаг яагаад унав. Валютын нөөц яав. Одоо бол Самурай бондын өрийг дархад л манай валютын нөөц 0,00 болно. Үлдсэн өр төлбөр өө яах уу газар аа өрөн дөө өгөгх үү
    2014 оны 11 сарын 03 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Ц.Сандаг-Очир: "Оюутолгой" компани ус бохирдуулсан төлбөрөө нөхөн төлөх нь зүйтэй
    40 мин
  • Ж.Алдаржавхлангийн “албатууд” аятайхан байгаарай!!!
    51 мин
  • АНУ хантавирусын дэгдсэн "MV Hondius" хөлөг онгоцноос иргэдээ авахаар болжээ
    1 цаг 1 мин
  • АНУ-д FDA амттай цахилгаан тамхи худалдаалахыг зөвшөөрлөө
    2 цаг 8 мин
  • Барилгын салбарын 100 жилийн ойн туг орон даяар аялж байна
    2 цаг 8 мин
  • Улаанбаатар хотын хэмжээнд ус хангамжийн 9 төсөл, үерийн эрсдэлийг бууруулах 32 төсөл хэрэгжиж байна
    2 цаг 25 мин
  • "Денвер" олон улсын нисэх буудлаас хөөрөх гэж байсан онгоц явган хүнийг мөргөн хөнөөсөн хэрэг гарчээ
    2 цаг 30 мин
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ
    3 цаг 10 мин
  • Азийн орнуудад төрөлт буурч, хүмүүс нохойноос илүү муурыг "тэжээхэд авсаархан" гэж үзэх болжээ
    3 цаг 29 мин
  • АНУ-ын Техас мужид хэт халалтын улмаас зургаан хүн вагонд нас барсан байдалтай олджээ
    3 цаг 39 мин
  • Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч А.Амартүвшингийн ХОМ
    3 цаг 41 мин
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
    3 цаг 47 мин
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
    4 цаг 6 мин
  • Намын бүлгүүд хуралдана
    4 цаг 14 мин
  • Монголбанк “Бүх нийтээр мод тарих өдөрлөг”-т оролцлоо
    4 цаг 26 мин
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
    4 цаг 32 мин
  • Хотын нэгдүгээр орлогчоор А.Амартүвшинг, хоёрдугаар орлогчоор Г.Жаргалсайханыг томилно
    4 цаг 32 мин
  • Дональд Трамп, Ши Жиньпин нар уулзаж эдийн засаг, аюулгүй байдлын асуудлыг хэлэлцэнэ
    4 цаг 57 мин
  • Булган аймагт гарсан ойн 2 түймрийг цурамд орууллаа
    5 цаг 22 мин
  • Нутгийн зүүн хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй
    5 цаг 28 мин
  • Аймгийн арслан Д.Алтанцоож, М.Баасанжав тэргүүтэй 24 бөхөөс авсан допингийн шинжилгээний хариу гарлаа
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Статистик: “Баянзүрх хайрханы хишиг” барилдааны БҮХ цаг үеийн шилдэг бөхчүүд
  • POETRY: Хайрыг хаварт багтаасан мэт 10 шүлэг
  • Монголчуудын ихэд шимтэх болсон Өвөрмонгол бөхийн тухай 24 баримт
  • Дэлхийн хамгийн сэтгэл хөдөлгөм спорт болох Хоккейн тухай сонирхолтой 24 БАРИМТ
  • Монголд Улаан Загалмайн хөдөлгөөн 1939 онд “Монголын Улаан Хэрээстийн Эвлэл” нэртэйгээр анх байгуулагджээ
  • ТАНИЛЦ: “Бариси Их дуулга”-д зодоглох Монголын 19 жүдоч
  • ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
  • ТАНИЛЦ: Тавдугаар сард тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь
  • Холбооны шүүх Жеффри Эпштейний амиа хорлохынхоо өмнө бичсэн захидлыг олон нийтэд ил болголоо
  • АН-ын дарга О.Цогтгэрэл намынхаа дэд даргад дараах 5 хүнийг нэр дэвшүүлжээ
  • Хөлбөмбөгийн өлгий нутаг ДАШТ-ийг хэрхэн зохион байгуулсан тухай 1966 оны ДАШТ-ийн түүхэн агшнууд
  • Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ОХУ-аар хошигнов
  • С.Баярцогт: Өгсөн итгэлийг хичээл зүтгэлээр хариулах болно
  • Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамжийг Нарны замтай холбох 520 метр авто зам барина
  • Эрчим хүчний бодлогын зөвлөлийг Эрчим хүчний сайдын дэргэд байгууллаа
  • Тавдугаар сард хэлэлцэх асуудлын “Цаглавар батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлав
  • E-Mongolia системийг дуурайлган хийсэн залилангийн холбоос цахим орчинд тархаж байна
  • Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргаар С.Баярцогтыг сонголоо
  • POETRY: Хайрыг хаварт багтаасан мэт 10 шүлэг
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • С.Баярцогт: Өгсөн итгэлийг хичээл зүтгэлээр хариулах болно
  • ТАНИЛЦ: Тавдугаар сард тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь
  • ИРЦ: УИХ-ын 11 гишүүн гадаадад томилолттой байна
  • Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамжийг Нарны замтай холбох 520 метр авто зам барина
  • Эрчим хүчний бодлогын зөвлөлийг Эрчим хүчний сайдын дэргэд байгууллаа
  • Монголчуудын ихэд шимтэх болсон Өвөрмонгол бөхийн тухай 24 баримт
  • АН-ын дарга О.Цогтгэрэл намынхаа дэд даргад дараах 5 хүнийг нэр дэвшүүлжээ
  • Аймгийн арслан Д.Алтанцоож, М.Баасанжав тэргүүтэй 24 бөхөөс авсан допингийн шинжилгээний хариу гарлаа
  • E-Mongolia системийг дуурайлган хийсэн залилангийн холбоос цахим орчинд тархаж байна
  • Тавдугаар сард хэлэлцэх асуудлын “Цаглавар батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлав
  • Хөлбөмбөгийн өлгий нутаг ДАШТ-ийг хэрхэн зохион байгуулсан тухай 1966 оны ДАШТ-ийн түүхэн агшнууд
  • ТАНИЛЦ: “Бариси Их дуулга”-д зодоглох Монголын 19 жүдоч
  • Дэлхийн хамгийн сэтгэл хөдөлгөм спорт болох Хоккейн тухай сонирхолтой 24 БАРИМТ
  • Өсвөрийн хоккейчид Азийн цомоос хүрэл медаль хүртжээ
  • Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргаар С.Баярцогтыг сонголоо
  • Д.Амарбаясгалан: Чуулган даргалсныхаа төлөө эрүүгийн ял сонссон тохиолдол дэлхийд байхгүй
  • Монголд Улаан Загалмайн хөдөлгөөн 1939 онд “Монголын Улаан Хэрээстийн Эвлэл” нэртэйгээр анх байгуулагджээ
  • Төв, Хэнтий аймагт барьсан үлийн цагаан оготнын сорьцод хантавирус илэрч байжээ
24 баримт
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
  • Монголд Улаан Загалмайн хөдөлгөөн 1939 онд “Монголын Улаан Хэрээстийн Эвлэл” нэртэйгээр анх байгуулагджээ
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Монголчуудын ихэд шимтэх болсон Өвөрмонгол бөхийн тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК