Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ч.Гансүхийн байцаагчийн эрхийг 5 жилээр хасч, 7 жилийн ял оноов

2014-11-01
0
ЖИРГЭХ

 92a12f712694917fbig   Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Ч.Гансүх нарын 13 хүнд холбогдох хэргийг Улсын Ерөнхий прокурорын эсэргүүцэл, ялтан болон тэдний өмгөөлөгч нарын гомдол, иргэний хариуцагч, тэдний өмгөөлөгч нарын гомдлыг үндэслэн 2014 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хянан хэлэлцлээ.

Дүүргийн Эрүүгийн хэргийн 1 дүгээр шүүх хэргийг 2014 оны 2 дугаар сарын 21-ний өдөр анхан шатны журмаар хянан хэлэлцээд Ч.Гансүхийг албан тушаалын байдлыг ашиглан, албан үүргийн хувьд гүйцэтгэх үүргээ хэрэгжүүлэхгүй байхаар урьдчилан амлаж, бусдаар дамжуулан онц их хэмжээний хээл хахууль авахыг завдсан, хууль ёсны орлогоосоо гадна их хэмжээний орлого олж хууль бусаар хөрөнгөжсөн, төрийн албан тушаалтан албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласны улмаас татварын байгууллагад онц их хэмжээний хохирол учирсан гэмт хэргийг зохион байгуулсан гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тооцож, 100 сая төгрөгийн эд хөрөнгө хурааж, татварын улсын байцаагч хийх эрхийг 8 жилийн хугацаагаар хасаж, 8 жилийн хугацаагаар хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

Д.Энхбатыг хууль ёсны орлогоосоо гадна их хэмжээгээр орлого олж хууль бусаар хөрөнгөжсөн, төрийн албан тушаалтан албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласны улмаас татварын байгууллагад онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт хамжигчаар хамтран оролцсон, татвар ногдох онц их хэмжээний орлого, эд хөрөнгөө нууж, татвар төлөхөөс зайлсхийсэн гэмт хэргүүд үйлдсэн гэм буруутайд тооцож, 50 сая төгрөгийн эд хөрөнгө хурааж, татварын улсын байцаагч хийх эрхийг 8 жил хасаж, 8 жил хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Балжирын Жаргалыг хууль ёсны орлогоосоо гадна их хэмжээгээр орлого олж хууль бусаар хөрөнгөжсөн, мөрдөн байцаалтад шинжээчийн дүгнэлтийг зориуд худал гаргасан гэмт хэргүүд үйлдсэн гэм буруутайд тооцож, эдийн засгийн шинжээч хийх эрхийг 5 жил 6 сарын хугацаагаар хасаж, 36 сая төгрөгөөр торгох ял оногдуулжээ. Татварын улсын байцаагчаар ажиллаж байсан П.Галмандах, Н.Рагчаахүү, Б.Өсөхбаяр, Н.Чинбат, Бавуусүрэнгийн Жаргал, О.Бямбасүрэн нарыг төрийн албан тушаалтан албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласны улмаас татварын байгууллагад онц их хэмжээний хохирол учирсан гэмт хэрэгт хамжигчаар хамтран оролцсон гэм буруутайд тооцож, тус бүрийг татварын улсын байцаагч хийх эрхийг 3 жилийн хугaцаагаар хасаж, жирийн дэглэмтэй хорих ангид 3 жил хорих ял оногдуулж, уг ялыг мөн хугацаагаар тэнсэж, хянан харгалзсан аж. Ч.Даваасүрэнг албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласны улмаас татварын байгууллагад онц их хэмжээний хохирол учирсан гэмт хэрэгт хатгагчаар хамтран оролцсон гэм буруутайд тооцож, аудитор хийх эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 3 жил хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр тус тус шийтгэсэн байна. Харин Х.Хандсүрэн, Б.Жаргалсайхан, Б.Буяннэмэх нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон цагаатгасан юм.

Ч.Гансүхээс 2.8 тэрбум, Д.Энхбатаас 592 сая, Балжирын Жаргалаас 86 сая  төгрөг тус тус хурааж, иргэний хариуцагч “Кью Жи Экс Монгол” ХХК-иас 13.4 тэрбум, “Пибоди Поло Ресорсез” ХХК-иас 1.2 тэрбум, Д.Энхбатаас 50 сая төгрөг тус тус гаргуулж, Татварын ерөнхий газарт олгохоор болжээ.

Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүх хэргийг 2014 оны 5 дугаар сарын 19-ний өдөр хянан хэлэлцээд Балжирын Жаргалд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон цагаатгаж, Ч.Гансүхийг 2.8 тэрбум төгрөгийн хууль бус орлого олж хөрөнгөжсөн гэснийг 1.5 тэрбум болгон өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсэн юм.

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалд дараах өөрчлөлтийг оруулсан байна. Ч.Гансүх, Д.Энхбат нарт Эрүүгийн хуулийн 2701 дугаар зүйлийн 2701.2-т зааснаар буюу хууль ёсны орлогоосоо гадна их хэмжээгээр орлого олж хууль бусаар хөрөнгөжсөн гэж ял шийтгэл оногдуулсан хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Ч.Гансүхэд оногдуулсан ялыг 100 сая төгрөгийн эд хөрөнгө хурааж, татварын улсын байцаагч хийх эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 7 жил хорих ял,  Д.Энхбатад оногдуулсан ялыг 50 сая төгрөгийн эд хөрөнгө хурааж, татварын улсын байцаагч хийх эрхийг 5 жил хасаж, 6 жил хорих ял болгон өөрчиллөө. Улсын Ерөнхий прокурорын эсэргүүцлээс Балжирын Жаргалыг хуурамч шинжээчийн дүгнэлт гаргасан талаарх дүгнэлтийг хүлээн авч, анхан шатны шүүхээс оногдуулсан 21 сая төгрөгөөр торгох ялыг хэвээр үлдээв. Ингэхдээ Балжирын Жаргалын цагдан хоригдсон хоногийг торгох ялд дүйцүүлэн түүнийг дээрх ялыг эдэлсэнд тооцсон байна.

Мөн Ч.Даваасүрэнд оногдуулсан 3 жилийн хорих ялыг тэнсэж хянан харгалзахаар шийдвэрлэв.
Д.Ундрах /24tsag.mn/
0
ЖИРГЭХ
Санал болгох
Үүнийг #ТА бод! Үлдэх #ҮРС чинь #АГААР амьсгалах уу #АЛТААР амьсгалах уу
DZ мэн Б.Дашзэвэгт есөн жилийн ял оноов
Харумафүжи Д.Бямбадоржид холбогдох хэрэг прокурорт шилжжээ
Дэлхийд шуугиан тариад байгаа нугасан хошуут үлэг гүрвэлийг Монголоос “хулгайлжээ”
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (6)

  • Zochin (202.21.106.169)
    Ene bol odoo tsagt zuv arga hemjee odoo turin baiguullad ajilkaj bgaa .zunduu avilgachin guudiig shiitgeh heregtei.ajlaa hiihgui avulga avch huuli busaar bidni nuden deer myanga myanga gansuhuud bgaa tedniig l shiitgeh udur neg l udur irne dee
    2014 оны 11 сарын 02 | Хариулах
  • Gol zaalt (69.251.123.131)
    Uul ni huuli busaar olson herengiig ni huraamaar um. Tegeed shorond baih hugatsaag bagasgah
    2014 оны 11 сарын 01 | Хариулах
  • shvvx (220.85.249.244)
    shvvx zov tasalj ulsad uchruulsan xoxirol tatvariin mongo xaachchixvaa
    2014 оны 11 сарын 01 | Хариулах
  • Зочин (150.129.142.232)
    мөнгөн дүн ихсэх тусам ялын хэмжээ багасна. олонтой явж хэдэн хүн цалинжуулаж овоохой чболтугай барихгүйдээ
    2014 оны 11 сарын 01 | Хариулах
  • Зочин (202.9.47.177)
    5 жилийн дараа шорондоо байцаагч хийх нь үү?
    2014 оны 11 сарын 01 | Хариулах
  • Эрүүлийг хүс (112.72.13.25)
    Зүрх судасны өвчин,ясны сийрэгжилт, үе мөчний өвчин, элэг цөс, бөөр, уушиг, нойр булчирхай, дэлүү, сахарын өвчин, өтгөн хаталт зэрэг бүх эрхтэн системын өөрчлөлтүүдийг таны өөрийн био-энергийн түвшинд сүүлийн үеийн оношлогооны аппаратаар оношилж, эмчлэх, урьдчилан сэргийлэх зөвлөгөө өгөх зэрэг үйлчилгээ үзүүлж байна. Мөн кальцийн дутагдлаас болж үүсдэг 160 гаруй өвчнийг анагааж эрүүл саруул болгоно. Манайх НҮБ, ДЭМБ-аас хүлээн зөвшөөрөгдөж онцгой үнэлэмж авсан орчин үеийн технологоор бүтээгдсэн 100% байгалийн гаралтай, өндөр үр дүн бүхий эм бэлдмэл, бүтээгдхүүнүүдээр эмчилж байна. Манай бэлдмэлийг хэрэглэснээр хүчтэй антибиотек, химийн гаралтай эм бэлдмэлүүдийн үлдэгдэл, хорт бодисуудаас бие организмаа цэвэрлэх, хагалгааны дараахь хүндрэлээс сэргийлэх, нөхөн сэргээхийн дээр суурь өвчнүүдээсээ бүрмөсөн салж эрүүлжих болно. Дэлгэрэнгүй мэдээллийг 96058429 утсаар холбогдож авна уу.
    2014 оны 11 сарын 01 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Босс ба лидер: Албан тушаал уу, нөлөөлөл үү?
    34 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх МУБИС, ХААИС-ийн багш, ажилтнуудтай уулзлаа
    16 цаг 12 мин
  • COP17 Ногоон бүсийн үйл ажиллагааг хувийн хэвшлийн оролцоо, хөрөнгө оруулалт, менежментээр зохион байгуулах аж ахуйн нэгж, байгууллагыг сонгон шалгаруулна
    16 цаг 50 мин
  • Уэльсийн гүнж Кэтрин хорт хавдрын эмчилгээний дараах анхны гадаад айлчлалаа Италид хийнэ
    17 цаг 48 мин
  • Хиймэл оюунд суурилсан, эрчим хүчний хэмнэлттэй “Ногоон дата төв” байгуулна
    17 цаг 51 мин
  • Гадаадын иргэн харьяатын газрын даргаар Б.Энхсүхийг томиллоо
    17 цаг 59 мин
  • Өсвөр насныханд нөхөн үржихүйн мэдлэг олгох өдөрлөг зохион байгууллаа
    18 цаг 24 мин
  • Улсын хэмжээнд хүнсний ногооны тариалалт 4.5 хувьтай үргэлжилж байна
    18 цаг 27 мин
  • Ч.Номин: Иргэдийн хувийн эмзэг мэдээллийг төрөөс алдсан зүйл байхгүй
    19 цаг 1 мин
  • Н.Энхбат: Өмнөговь аймаг 50 МВт-ын ДЦС-аа орон нутгийн бондоор санхүүжүүлнэ
    19 цаг 23 мин
  • Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
    19 цаг 32 мин
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
    19 цаг 36 мин
  • Д.Трампын БНХАУ-д хийж буй томоохон айлчлалаас дэлхий нийт юуг хүлээх вэ?
    19 цаг 52 мин
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
    20 цаг 6 мин
  • Н.Алтаншагай: Монгол Улс эрчим хүч, нефтийн хараат байдлаасаа салах ёстой
    20 цаг 16 мин
  • Бэлчээрийн ургамал нийт нутгийн 10 орчим хувьд маш муу байна
    20 цаг 52 мин
  • Сэлхийн авто замыг хааж, шинэчилнэ
    21 цаг 14 мин
  • Б.Одбаяр: Долоодугаар сарын 1 гэхэд бүх зам талбайн ажлыг дуусгахаар төлөвлөн ажиллаж байна
    21 цаг 29 мин
  • О.Алтангэрэл: Ард түмнийхээ чангалсан бүсийг суллах хэрэгтэй
    22 цаг 13 мин
  • С.Цэнгүүн: Сонгууль болгоноор дундаж давхаргыг дэмжинэ гэдэг ч дэмжсэн бодлого хэзээ ч гарч байгаагүй
    22 цаг 25 мин
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • Статистик: “Баянзүрх хайрханы хишиг” барилдааны БҮХ цаг үеийн шилдэг бөхчүүд
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Монголд Улаан Загалмайн хөдөлгөөн 1939 онд “Монголын Улаан Хэрээстийн Эвлэл” нэртэйгээр анх байгуулагджээ
  • ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
  • Холбооны шүүх Жеффри Эпштейний амиа хорлохынхоо өмнө бичсэн захидлыг олон нийтэд ил болголоо
  • Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ОХУ-аар хошигнов
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • Төв, Хэнтий аймагт барьсан үлийн цагаан оготнын сорьцод хантавирус илэрч байжээ
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • ИРЦ: УИХ-ын 11 гишүүн гадаадад томилолттой байна
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
  • Ерөнхий сайд асан Г.Занданшатар элхийн №1 Магнус Карлсентай нэг багт тоглоно
  • Д.Амарбаясгалан: Чуулган даргалсныхаа төлөө эрүүгийн ял сонссон тохиолдол дэлхийд байхгүй
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Дэлхий дахинд айдас төрүүлээд буй хантавирусын тухай таны мэдэх ёстой бүх зүйл
  • Элон Маскийн хүүхдүүдийн ээж OpenAI-тай шүүхдэлцэж байна
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • ИРЦ: УИХ-ын 11 гишүүн гадаадад томилолттой байна
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • Д.Амарбаясгалан: Чуулган даргалсныхаа төлөө эрүүгийн ял сонссон тохиолдол дэлхийд байхгүй
  • Төв, Хэнтий аймагт барьсан үлийн цагаан оготнын сорьцод хантавирус илэрч байжээ
  • Статистик: “Баянзүрх хайрханы хишиг” барилдааны БҮХ цаг үеийн шилдэг бөхчүүд
  • Монголд Улаан Загалмайн хөдөлгөөн 1939 онд “Монголын Улаан Хэрээстийн Эвлэл” нэртэйгээр анх байгуулагджээ
  • Элон Маскийн хүүхдүүдийн ээж OpenAI-тай шүүхдэлцэж байна
  • ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
  • Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ОХУ-аар хошигнов
  • Холбооны шүүх Жеффри Эпштейний амиа хорлохынхоо өмнө бичсэн захидлыг олон нийтэд ил болголоо
  • Япончууд дайныг эсэргүүцэн жагсаж байх зуур Ерөнхий сайд нь батлан хамгаалах ажиллагаагаа чангатгаж байна
  • Төрийн банк олон улсын зах зээлд 100 сая ам. долларын нэмэлт бондыг амжилттай гаргаж, ногоон ирээдүйн санхүүжилтийг түүчээлэв
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Лондоны Үндэсний галерей олон нийтэд үүд хаалгаа нээжээ
  • Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна
  • Нийслэлийн дөрвөн байршилд мод бут, сөөгийн суулгац, үр үрслэгээний өргөтгөсөн худалдаа гарч байна
  • "Төв-Арж" багийн багш дасгалжуулагчид, тамирчдыг хүлээн авч уулзлаа
  • Н.Алтаншагай: Улаанбаатар хотод шинэ түүхийг бүтээж буй стратегийн чухал ач холбогдолтой “Сэлбэ 20 минутын хот” төсөл үргэлжлэх ёстой
24 баримт
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК