Улаанбаатар
Өнөөдөр / 2026.02.07
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Баримт: Н.Алтанхуягийг огцруулахад хүргэсэн 24 ноцтой алдаа

2014-11-07
0
ЖИРГЭХ
Монгол Улсын 27 дахь Ерөнхий сайдаар Н.Алтанхуяг гэж хүн ажиллав. 2 жил орчим засгийг тэргүүлээд 2 хоногийн өмнө огцорсон юм.
    алтанхуягМонгол Улсын 27 дахь Ерөнхий сайдаар Н.Алтанхуяг гэж хүн ажиллав. 2 жил орчим засгийг тэргүүлээд 2 хоногийн өмнө огцорсон юм. Ард түмнийхээ төлөө чөмгөө дундартал ажилласан гэж учирласан ч намынх нь нөхөд "баяртай" гэлээ. Намынхнаасаа, сөрөг хүчинээсээ, ард түмнээсээ ийм үнэлгээ авсан Н.Алтанхуяг олон алдаа, дутагдалтай. Бас алдар гавъяатай биз. Тэр бүхнээс хамгийн ноцтой 24 алдааг нь 24tsag.mn онцолж байна.

1.    Эдийн засгийг гүн хямралд хүргэв. 17.5 хувийн өсөлттэй байсан эдийн засгийг 5.3 хувь болтол унагав. Монголын аж ахуйн нэгжүүдийн тал хувь нь дампуурсан гэж мэдээлэгдэв.

2.    Асар их өр зээлийг 2 жилд тавив. Монголын анхны арилжааны зээлийг зарцуулав. Монгол Улс өнгөрсөн 22 жилд үе үеийн Ерөнхий сайдууд нийлээд 2.2 тэрбум ам.долларын хөгжлийн зээл авсан бол Н.Алтанхуяг 2 жилд 2.8 тэрбум ам.долларын өндөр хүүтэй арилжааны зээл авав. Тэр энэ зээлийнхээ өрийг "бидний үр хүүхдүүд төлчихнө" гэж УИХ-ын индэр дээрээс хэлсэн. Өр зээл өвдөглөх нэг шалтгаан нь болов.

3.    Оюутолгойг гацааж, Тавантолгойг зогсоов. Эдийн засгийн өсөлт ийм хоёр зүйл дээр төвлөрч байгааг тэрээр ойлгосонгүй. 70 ам.доллараар зарагдаж байсан Тавантолгойн гэрээг зогсоов. Гэрээ зогсоосноос болоод манай улс 8.2 сая ам.долларын өрөнд унав. Бас нүүрс гаргаагүй өдрийг тооцвол Монгол Улс их хэмжээний ашиг олж болох байв. Эцэст нь Тавантолгойн нүүрсийг 40 гаруй ам.доллараар зарж "нуухыг нь авах гээд нүдийг нь ухна" гэдэг болгов. Оюутолгойтой ойлголцохгүй байгаа учраас хөрөнгө оруулагчид Монголыг орхиж гарав.

4.    Гадаад ертөнц дэхь Монголын нэр хүндийг унагав. Гадны томоохон хэвлэлүүдээр Монголыг муулах, зарим сайд нарыг нь "усан тэнэг толгой" гэж хүртэл бичив. Зарим хэвлэлүүд Монголыг "нүх" гэж тавлав. Монгол Улсын өрсөлдөх чадвар ухрав. Зээлжих зэрэглэл +В-ээс -В болж буурав.

5.    Хөрөнгө оруулагчдыг үргээв. 2012 онд гадаадын шууд хөрөнгө оруулалт 3 тэрбум ам.доллар болсон байв. Энэхүү хөрөнгө оруулалт 55 хувиар буурч 551.1 сая ам.доллар болов.

6.    "Эзэн-100" хөтөлбөр. 100 хоногт эдийн засгаа сэргээнэ гэж амлалт өгөөд амласандаа хүрээгүй. Харин ч 100 хоногт хүн амыг 3 саяд, мал сүргийг 60 саяд хүргэсэн гэж тайлагнаад онигоонд оров.

7.    Хэзээ ч дуусаж байгаагүй хамаатан садны сүлжээ. Н.Алтанхуягийн ах дүү нар өөрийг нь баллаж орхив. Төрийн байгууллага дахь түүний хамаатан садны сүлжээг олон түмэн мэддэг болов. Мэдэхгүй өнгөрсөн нь ч их.

8.    АТГ-тай тэмцэв. Авлигатай тэмцэнэ гэж байсан АН-ынхан сүүлийн үед АТГ-тай тэмцдэг болов. Тийм учраас Н.Алтанхуяг нэгэнтээ "МАН, АТГ хоёр ажил хийлгэхгүй байна" гэж алдарт үгээ хэлсэн. Авлигатай тэмцэх учиртай Ерөнхий сайд авлигатай тэмцэх ажиллагаануудыг зогсоож байв. Харин түүнийг буусны дараа АТГ заавал сонирхох ёстой гэж олон хүн ярьж эхлэв

9.    Авлигын шинжтэй хэрэгүүд Н.Алтанхуягийг тойрон эргэлдэв. Ерөнхий сайдын ахлах зөвлөх Л.Гансүх, туслах М.Тулга нар "Нүүрс" хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ 27,500 төгрөгөөр авсан 1 тонн нүүрсийг ард иргэдэд 80,000 төгрөгөөр худалдаж их хэмжээний ашиг олохын зэрэгцээ төрийн өмчит компанид олон тэрбум төгрөгийн онц их хэмжээний хохирол учруулсан гэх үндэслэлээр АТГ-аас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Ерөнхий сайдын Эдийн засгийн бодлогын зөвлөх Д.Батмөнх баруун аймгуудад баригдсан битүү зах, худалдааны төвийн 9.7 тэрбум төгрөгийн өртөг бүхий тендерийг будилантуулсан нь тогтоогдсон. Н.Алтанхуягийн төрсөн охин А.Саранзаяа "Цэвэр агаар сан"-гийн 2.2 тэрбум төгрөг, "Нүүрс" хөтөлбөрийн 3.6 тэрбум төгрөгийн хохирол бүхий авлигын шинжтэй хэд хэдэн гэмт хэрэгт холбогдсон. Ерөнхий сайдын төсвийн багцаас зарлагдсан мэдээлэл технологийн салбарын ТҮЦ машин тендерийг зөвлөх, хүргэн Р.Отгонтулга нь авахын зэрэгцээ үйлчилгээний төлбөрийн орлогыг "Ньюсоник" ХХК, "Аствишн" ХХК-ны дансанд орж байгааг АТГ-аас судалж тогтоосон.

10.    Хүргэн Г.Дэнзэнгийн 17 тэрбум. Г.Дэнзэн гэсэн домог түүнийг унагах нэг хөшүүрэг болов. Анх 17 тэрбумын тендерт ялаад эцэстээ улсаас 4.8 тэрбум төгрөг аваад арилсан нь батлагдаж дуулиан дэгдээсэн. Тэгэхдээ улсад халуун сав, тогоо шанагаа хүртэл шахсан нь илэрсэн дээ.

11.    50 тэрбум төгрөгийн төсвийн багц. Тэр өөртөө ийм хэмжээний мөнгийг захиран зарцуулах эрхийг УИХ-аар батлуулсан. Ийм их мөнгөний багцтай Ерөнхий сайд түүхэнд байсангүй. Уг мөнгөөр олон хууль бус тендерийг санхүүжүүлсэн гэж заргалдах хүн олон гарсан. Одоо огцорсных нь дараа Н.Алтанхуягийн 50 тэрбумыг АТГ-аар дахин шалгуулна гэж ярих хүн олон гарав. Олон асуудал ундарч мэдэх юм.

12.    Түүхэнд байгаагүй муу баг. Н.Алтанхуягийн ажлын алба, баг, зөвлөхүүд гэж үнэн бүтэхгүй гарууд байв. Түүний зөвлөхүүд "Нүүрс" хөтөлбөрийн, баруун аймгуудын битүү захын, ТҮЦ машины тендерт холбогдон шалгагдав. Бас зөвлөхүүд нь ямар ч ажлын туршлагагүйгээс гадна олны танил болж амжсангүй. Н.Алтанхуягийн зөвлөхөөр сумогийн Д.Батбаяр, чөлөөт ахмадын холбооны Ч.Баасан, Монголын анхны багтай дээрмийг хийсэн этгээд гээд нэрлэвэл явж өгөхөөр бүрэлдэхүүнтэй. Хүчирхэг зөвлөхүүдтэй бол тулж үлдэх нэг багана болох байлаа.

13.    МАН-д бүх бурууг тохов. Н.Алтанхуягийн олон түмний ч, сөрөг хүчний ч зэвүү, дургүй хоёрыг зэрэг хүргэж байсан зүйл бол бүх бурууг өмнөхөөс боллоо гэсэн тайлбар байлаа.

14.    Ерөнхийлөгч, УИХ-ын дарга хоёрыг хүндэлсэнгүй. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга З.Энхболд хоёр түүнийг сайн дураараа ажлаа өгөхийг хүссэн ч биелүүлсэнгүй. Энэ хоёртойгоо учраа олсонгүй.

15.    Намынхаа хүчтэй лидерүүдтэй ойлголцсонгүй. Н.Алтанхуягийн эсрэг Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн, УИХ-ын гишүүн Х.Баттулга, Р.Амаржаргал, Хотын захирагч Э.Бат-Үүл гэх мэт лидерүүд түүний эсрэг зоригтой ажиллав. Намдаа хүлээн зөвшөөрөгдсөнгүй.

16.    Үе үеийн Ерөнхий сайдуудын эсэргүүцэлтэй тулгарав. Н.Алтанхуяг өөрөөсөө өмнө ажиллаж байсан нэгээс бусад бүхий л Ерөнхий сайдыг үл хүндэтгэв. Нөгөөдүүл нь түүний бодлогуудыг шүүмжилж олон түмний санаа бодлыг үймүүлэв. Ганцхан М.Энхсайхан л дэмжиж байв. Бусад нь бүгд эсрэг болов.

17.    Бүтцийн өөрчлөлт: Шинэчлэлийн Засгийн газрын бүтцийг өөрчлөх нэрээр Засгийн газрынхаа 7 сайдыг золиослох гэсэн нь асар том эрсдлийг дагуулав. Эцэст нь түүний Засгийн газарт ажиллаж байсан С.Эрдэнэ, Д.Ганхуяг, Х.Баттулга нар огцруулахын төлөө кнопдов.

18.    Намын гишүүдийнхээ эсрэг намын гишүүдээ ашиглав. Өөрийг нь шүүмжилсэн гишүүдийнхээ шүүмжлэлийг хүлээж авсангүй. Харин ч тэднийг нөгөөгөөр нь нухчин даруулах гэж оролдов.

19.    Хууль бус тушаал шийдвэрүүд олныг гаргав. Ерөнхий сайд хийх хугацаандаа Монгол Улсын Үндсэн хуулийн цэцэд хамгийн олон удаа дуудагдав. Цэцийн хурлын өмнө гаргасан шийдвэрээ нэг бус удаа цуцалж гэмтэй гэдгээ нотлов.

20.    Төрийн албыг данхайлгав. 2012 онд Төрийн албан хаагчдын тоо 121.600, Төрийн өмчит аж ахуйн нэгжид ажиллагсдын тоо 26900 байв. Харин Н.Алтанхуяг Төрийн албан хаагчдын тоог 180.000, Төрийн өмчит аж ахуйн нэгжид ажиллагсдын тоог 49.600 болгож нэмэгдүүлэв. Газар хэлтсийн дарга, орлогч нарын тоог тэнгэрт тулгав. Энэ бүхэн олон түмний бухимдлыг ихээхэн төрүүлэв.

21.    "Шударга ёс эвсэл"-тэй хамтрав. Н.Алтанхуяг Ерөнхий сайд болсныхоо дараа 8 жил хамтарч засаг барьсан МАН-аа жийж шинэ сонголт хийсэн нь "Шударга ёс" эвсэлийнхэн байв. Харамсалтай нь "Шударга ёс"-ынхон "Шударга бус" эвсэл нэртэй болтлоо эрх баригчдыг зовоов.

22.    Н.Энхбаяртай гэрээ байгуулав. Намынхаа гишүүдээс асуулгүй 10 жилийн хугацаанд завсаргүй төр барих гэсэн гэрээ хийж дуулиан дэгдээв. 2024 он хүртэл МАХН-тай хамтарна гэсэн энэхүү гэрээ Засгийн газрыг самрах бас нэг шалтгаан болов.

23.    Бодлогогүй яриа. Н.Алтанхуяг шиг ил задгай, хамаагүй яриатай Ерөнхий сайд түүхэнд байсангүй. Бүхий л Ерөнхий сайд цэгцтэй биш ч гэсэн бодлоготой ярьдаг байв. Тиймээс Н.Алтанхуягийн хэлсэн хошин шогийн гэмээр бэлэн цэцэн үгийг ард түмэн андахгүй мэднэ. Тиймээс бодлогогүй яриаг нь алтанхуягизм гэж нэрлэх болов. Ард түмнээсээ "задгай цагаан" гэсэн алдрыг хүртэв.

24.    АН-аа хагалав. Ерөнхий сайдыг огцруулах чуулганд УИХ-ын гишүүн С.Баярцогт их өөр үг хэлсэн. Тэрээр "УИХ-д оруулж ирж кнопдох биш ойлголцох хэрэгтэй байлаа. Кнопоор асуудлыг шийддэг зарчимаасаа салах хэрэгтэй байлаа. Кнопоор асуудлыг шийдсэний дараа ардчилалын амин сүнс болсон нам бол дандаа хагарч байсан. Энэ нь өөрөө дараагийн Засгийн газар, дараагийн төрийн байгууллагуудыг байгуулахад маш их хүндэрлүүдийг бий болгодог. Энэ нь Монголын улс төрийн төлөвшлийг дандаа удаашруулдаг. Намуудын төлөвшлийг улам хүндэрүүлдэг. Монголчуудыг олон жижиг болгодог. Бид талцаж эхлэх тусах үр дагаварыг Монголын ард түмэн хохирдог. Гадаадынханы золиос болдог. Түүх бол ийм зүйлийг харуулж ирсэн. Арван хоногийн завсарлага аваад ойлголцож чадахгүй кнопдож байгаа нь төрийн эмгэнэл. АН-ын эмгэнэл болж байгаа юм. Ухаанаараа шийдэх байсан. Нам дотроо яриад та бол огцорохоос өөр аргагүй боллоо гэж өөрөөр нь өргөдөл өгүүлэх байсан. Энэ бол намын эвлэрэл, дараа дараагийн Засгийн газрыг байгуулах зөв шийдэл болох байсан. Өөрөөр шийдвэл дараагийн Засгийн газрыг байгуулж чадахгүй хямралд хүрнэ. Ийм сонголтын өмнө ирлээ. Ухаанаа зарах байлаа" хэмээн харамссан юм. Түүнийхээр боллоо. Н.Алтанхуяг өргөдлөө өгсөн бол АН ингэж хагарахгүй байлаа. Н.Алтанхуяг өөрийн эсрэг санал өгсөн Р.Амаржаргал, Х.Баттулга, Ж.Батзандан, Р.Бурмаа, Л.Эрдэнэчимэг, Б.Наранхүү, М.Зоригт гэсэн найман гишүүнээ хөөчихлөө. Бүх бурууг хүлээх ёстой хүний нэгдүгээрт Н.Алтанхуяг бичигдэхээр болов. Тэр засгаа унагаж, дараа нь намаа самарлаа даа.  




image

Монгол Улсын 27 дахь Ерөнхий сайдаар Н.Алтанхуяг гэж хүн ажиллав. 2 жил орчим засгийг тэргүүлээд 2 хоногийн өмнө огцорсон юм.

0
ЖИРГЭХ
Санал болгох
"IT's Your Vibe" уриатай 2026 оны өвлийн олимпын наадмын талаар таны мэдэх ёстой 24 баримт
Далай гүний хошуунаас даяар Монголд дэвсэн Хасын Шаравжамц гэж хэн байв?
24 БАРИМТ: Оюутан байхдаа саятан болсон Одонгийн Цогтгэрэл гэж хэн бэ?
NBA-ийн супер одоос эгэл Монгол гавьяатыг ч дасгалжуулсан Танасис Скуртопулосын тухай баримтууд
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (52)

  • иргэн (202.179.11.58)
    Жүжигчин Н.Энхбаярын анх эхлүүлсэн Мянганы зам,түүнийг үргэлжлүүлсэн аймгийн төвүүдийг УБ тай холбосон засмал замаар яваад үзээч.Энэ бол бүтээн байгуулалт.
    2015 оны 01 сарын 06 | Хариулах
  • иргэн (202.179.11.58)
    МАН-ыг засагтаа аваагүй нь том алдаа, оноо болсон шүү.
    2015 оны 01 сарын 06 | Хариулах
  • zochin (112.72.13.121)
    Dakhij songuuli bolokhgui gej bodson baikhaa...
    2015 оны 12 сарын 28 | Хариулах
  • "...Buren uls mini ***** hunii bolog!" (112.72.13.13)
    Ene Rio Tinto manaihniig, manai Mongoliin ediin zasgiig uursduusuu hamaaraltai bailgah gej ih GURIIZGEEJ bgaa nuhduud!!! Hugjingui buurai, yadarsan ornuudiin bayalgiig shavhaj, tedniig ul toomsorloj, deerengui handaj sursan shigee bidentei bas tiim baihiig huseed bgaa yum... Bidniig archaagaa aldaad, argaa baraad buuj ugnu gevel estoi GORIDSONII GARZ!!! MONGOLCHUUDAA, BID ODOO L ULS, EH ORON, ARD TUMEN, HOICH IREEDUINHEE TUSIIN TULD NEG BAIHGUI YUM BOL HOJIM YAAGAAD CH UNGURSNIIG BUZAAJ CHADAHGUI BOLNO!!!! BID DIILNE!!!
    2014 оны 12 сарын 15 | Хариулах
  • zochin (185.64.197.188)
    Aldaag oilgoj hulerj abah ni chuhal baisan um,durgyu buh shig zutgeseer,hagalsaar dyysah um
    2014 оны 11 сарын 10 | Хариулах
  • poker (112.72.11.117)
    togloj medehgui hund ymar ch mod ireed hereggui l de ydaj pokerface gargaad surchohsan bsan bol ingej heluulehgui l baij de
    2014 оны 11 сарын 09 | Хариулах
  • irged (103.229.123.17)
    ert yvuulah baisan yum ah dvv hvrgen hvvhed geed mash oluulaa idsen de ***** chin
    2014 оны 11 сарын 08 | Хариулах
  • хэн мэдлээ (112.72.13.115)
    хамгын том алдаа дөрвөн жилийг дөч гэж бодсон
    2014 оны 11 сарын 08 | Хариулах
  • Мөнхөө (202.126.91.104)
    тэнэг хог
    2014 оны 11 сарын 08 | Хариулах
  • Zochin (202.179.20.252)
    Алтанху][пойуытрэүөасдфгхжкл;ь АН буруу ажил хийж бн.том алдаа гаргалаа.тэр TOBCH darsan gishuudteigee hamtarch ajillah bsan yum.....................
    2014 оны 11 сарын 08 | Хариулах
  • Зочин (202.9.47.177)
    царай муутай мөнгө ихтэй ярвайсан энэ тагдгар өвгөнийг хурдан зайлуулах байсан юм. эдийн шунал ахан дүүсийн амин хувийн луйвар нь энүүнийг татан унагалаа. дараагийн есайд өчүүхэн атгаг шуналаа дарахгүй бол бас араас нь явна.
    2014 оны 11 сарын 08 | Хариулах
  • Зочин (185.64.197.168)
    Huniig ynahaar buur debsej uguh umaa,odoo bno.Altanhyag myy zuil ch bii,sain buteesen zuil baigaa.Medeej myy zuil ni olon bh,gebch bitgii dahin dahin debseech,Enhbayariig bol barag tend 1 hun oichood huluu hygalval Enhbayaraas bolson geh shahaad bgaa
    2014 оны 11 сарын 08 | Хариулах
  • zochin (182.160.0.141)
    chingis xaan dood tvshmediinxee sanlliig sonsoj shiidver gargadag xvn baij altanxuyag eeriinxeeree zvtgeed duusaxii eeree oichson xvvxed uildaggui gedeg
    2014 оны 11 сарын 08 | Хариулах
  • Зочин (112.72.13.123)
    ***** ***** чи юу мэддийн нээх тэнэг ***** чи хажуу байрныхаа хүнээс мөнгө зээлснээ төлөөч сайтан дээр хуцаж суухаар хар архичин чи өмхий амтай
    2014 оны 11 сарын 07 | Хариулах
  • зочин (103.229.121.2)
    Маш товчоор хэлбэл, намыг төрийн дээр, өөрийгөө хуулийн дээр, анархизмыг ардчиллын дээр гаргасан нь түүний гол алдаа байв.
    2014 оны 11 сарын 07 | Хариулах
  • зочин (103.229.121.2)
    Үнэхээр бодитой мэдээлэл байна. Алдаагаа ухаарах нь амжилтанд хүрэх үндэс байдаг. АН тэгэж чадахгүй л болов уу. Лав л би дахиж санал өгөхгүй.
    2014 оны 11 сарын 07 | Хариулах
  • Зочин (112.72.13.0)
    АЛДААГ НЬ ОЛЖ ХАРСАН АТЛАА ХИЙСНИЙГ НЬ ОЛЖ ХАРЖ ЧАДААГҮЙ ХАРАЛГАН ГАРУУД............
    2014 оны 11 сарын 07 | Хариулах
  • Зочин (112.72.13.0)
    АЛДААГ НЬ ОЛЖ ХАРСАН АТЛАА ХИЙСНИЙГ НЬ ОЛЖ ХАРЖ ЧАДААГҮЙ ХАРАЛГАН ГАРУУД
    2014 оны 11 сарын 07 | Хариулах
  • Зочин (112.72.13.0)
    АЛДААГ НЬ ОЛЖ ХАРСАН АТЛАА ХИЙСНИЙГ НЬ ОЛЖ ХАРЖ ЧАДААГҮЙ ХАРАЛГАН ГАРУУД
    2014 оны 11 сарын 07 | Хариулах
  • ЗОЧИН (103.10.20.85)
    АЛДААГ НЬ ОЛЖ ХАРСАН АТЛАА ХИЙСНИЙГ НЬ ОЛЖ ХАРЖ ЧАДААГҮЙ ХАРАЛГАН ГАРУУД
    2014 оны 11 сарын 07 | Хариулах
  • ц (112.72.11.67)
    энэ нэрээ ч тавьж чадахгүй амьтан хөөрхий.Энэ муулсан зүйлсийн 10 хувь нь л үнэн байна.эр хүнийг уруудах аар нь мөн ч муулах юмдаа. монголчуудаа болцгоол доо.уншаад дороо итгэх юмаа.тэгвэл та нар яагаад тийм нүдэн балай сонголт хийдэг юм. ичээч.
    2014 оны 11 сарын 07 | Хариулах
  • Үнэнхүү (122.201.21.65)
    Алиажавын Арман гэж авгай нараар дагнасан гардаа Оюунгэрэл Оюундарь Гэрэлтуяа гээд л явна даа гөлөгийг
    2014 оны 11 сарын 07 | Хариулах
  • nam bus (103.10.21.69)
    henench bsan hiihguishdee deeshee garaad ard tumenee martdaggui hun 1 ch bhgui ***** idsen uls tur. ugaasaa ene turd mongol tsustanch barag oldohgui bhoo zaluu erch huchtei shine surug huchin garahgui bol mongol ene heweeree ed nariin saaliin unee bsaar bh bolno
    2014 оны 11 сарын 07 | Хариулах
  • 2 нь буруу (118.70.170.139)
    Оюутолгойн гэрээ бол бол өмнөх Засгийн газрын алдаа. Алдааг засах гэж оролдоод дийлээгүй. Ойлгож ч амжилгүй огцорсон. Тавантолгой зогссон нь үнийн хэлбэлзлээс болж болж зогссон. Тэгэхлээр энэ хоёрыг Алтанхуягт хамруулах хамруулах нь зөв үү.
    2014 оны 11 сарын 07 | Хариулах
  • Zuv (103.229.120.114)
    YALTANXUYAGIIG ERT XUUX BAISAN YUMAA ODOO NAMIN DALDAGANUURUUD MUNGUNII XYYDIINUUDEE UDIRDAN IX XOR NAIRUULJ ULS ORON NAMIG BUSNIULNA SHYY ,BOLGOOMJTOI SEREMJTEI BAIX XEREGTEI IDEJ UUSNIG N ATG SAIN SHALGAJ IREEDIN XYYXDYYNIIG URNUUS AVRAX ESTOY
    2014 оны 11 сарын 07 | Хариулах
  • zochin (103.26.192.94)
    he he he. Neeren Altan huyagiig namaas huuh ni zub yum bna
    2014 оны 11 сарын 07 | Хариулах
  • АРД (49.0.131.75)
    Юу хэлэх билээ дээ, бараг л бүгдийг олоод хэлждээ, Удирдагч хүний нэг гол чадвар бол орчноо мэдэрч цаг нь ирэхлээр зогсож иргээд нэг хардаг байх, харамсалтайн экс тэгэж чадсангүй, хүссэнгүй
    2014 оны 11 сарын 07 | Хариулах
  • Зочин (202.9.47.177)
    энд нэг шоохууз зайлуул жүжигчин ЭНХБАЯР гээл улиглаад сайт болгон дээр байрлуулах юм. хөөрхий гэмт хүн гэлбэлзээд Энхбаяраас маш айж байгаа юм шиг байна.
    2014 оны 11 сарын 07 | Хариулах
  • zochin (182.160.5.54)
    8 gishuunee huuj bhaar iim archaagui ym hiisen Altanhuyagaa huuwul taarah ym ban da
    2014 оны 11 сарын 07 | Хариулах
  • zochin (202.179.29.233)
    odoo batuuliin eelj maskiin hulaad hayah heregtei. nogoon uut, niitiin teveer, gazar,barilga g.m zunduu zavaan luivarhulgai hiij bgaa nuhur.Odoo bas e/said boloh sanaatai gorid gej helmeer bna!
    2014 оны 11 сарын 07 | Хариулах
  • Bi (103.229.121.157)
    Odoo nam gedeg geree shataana kkk
    2014 оны 11 сарын 07 | Хариулах
  • Зочин (122.201.21.152)
    жүжигчин ЭНХБАЯР хаана явна тэнд хэрүүл өдөж хамт олон хагална МАН зөрчилтэй айлууд хаана байна тэнд айлын цонх руу чулуу шидэж хэрүүл дэгдээд НИНЖА шиг харанхуйд уусч алга болно...
    2014 оны 11 сарын 07 | Хариулах
  • Зочин (122.201.21.152)
    жүжигчин ЭНХБАЯР хаана явна тэнд хэрүүл өдөж хамт олон хагална МАН зөрчилтэй айлууд хаана байна тэнд айлын цонх руу чулуу шидэж хэрүүл дэгдээд НИНЖА шиг харанхуйд уусч алга болно...
    2014 оны 11 сарын 07 | Хариулах
  • Зочин (122.201.21.152)
    жүжигчин ЭНХБАЯР хаана явна тэнд хэрүүл өдөж хамт олон хагална МАН зөрчилтэй айлууд хаана байна тэнд айлын цонх руу чулуу шидэж хэрүүл дэгдээд НИНЖА шиг харанхуйд уусч алга болно...
    2014 оны 11 сарын 07 | Хариулах
  • Зочин (103.9.91.75)
    udaxgyi chi xamgiin mundag ES bsan geed ulij xutsaj suuvda ***** mini
    2014 оны 11 сарын 07 | Хариулах
  • би хууль мөрддөггүй (202.72.245.122)
    "та нар яасан их хуулиа мөрддөг юм бэ" гэж МАН-ын гишүүдийг загнаж байгааг сонсоод хэлэх үг олдоогүй
    2014 оны 11 сарын 07 | Хариулах
  • Зочин (202.131.235.74)
    АН-8 гишүүнээ хөөх биш АЛТАНХУЯГЫГ хөөх нь шудрага ёсонд нийцнэдээ, тэр15 гишүүнд баярлах хэрэтэй
    2014 оны 11 сарын 07 | Хариулах
  • zo (103.229.121.220)
    угаасаа унвал намаа самрана гэдэгээ эхнээсээ л хэлсэн ш дээ. хэлж байсан юмаа хийж байна. хуучнууд нь холдож байж шинуудэд орон зай гарах байлгуй дээ.
    2014 оны 11 сарын 07 | Хариулах
  • Зочин (103.14.38.2)
    Энэ их мөнгөөр зүгээр л гараа угаагаад хаячихсан, улс орныг сүйрүүлсэн шүү дээ.
    2014 оны 11 сарын 07 | Хариулах
  • Зочин (103.14.38.2)
    Маш чамлалттай ажил хийсэн хүн шүү дээ.
    2014 оны 11 сарын 07 | Хариулах
  • Н.Алцгартуяад (103.14.38.2)
    Н.Алцгартуяагийн дутагдлыг их дутуу бичсэн байна, юуны чинь 24 дутагдал, 100 дутагдал гэвэл онох байв.
    2014 оны 11 сарын 07 | Хариулах
  • Зочин (27.123.213.245)
    хаха
    2014 оны 11 сарын 07 | Хариулах
  • Зочин (27.123.213.52)
    Түүхэнд байгаагүй муу баг Арай ч бишээ.сАЙДУУД САЙН Л АЖИЛЛСАН ШҮҮДЭЭ.харсаар байж.ард иргэд Алтанхуягийн засагийн газрыг унахад тийм ч таатай хүлээж авахгүй байгаа шүү.зам харилцаа сайжирч хөдөө алслагдсан газрууд хэзээ ийм дардан замтай байлаа.замыг хурдан чанартай хийсэн.Оюунгэрэл сайд гэхэд өв уламжлалаа сэргээж хаа холоос эх нутгийнхаа үнэт батаарыг авчирсан.хуульзүй,эрүүл мэндийн сайд ч сайн ажиллсаан.ололтой юм байгаа
    2014 оны 11 сарын 07 | Хариулах
  • Зочин (150.129.140.79)
    Дүгнэлтийг маш сайн хийжээ. Алтанхуягийг АН-аас хөөх хэрэгтэй. Хяналтын зөвлөл энэ асуудалд шуурхай хандана гэдэгт итгэж байна. АН-ын төлөө түүний үнэт зүйлийн төлөө саналаа өгсөн 8 гишүүнийг АН-аас хөөж байхаар Алтанхуягийг намаас хөөх хэрэгтэй
    2014 оны 11 сарын 07 | Хариулах
  • Зочин (150.129.140.79)
    Дүгнэлтийг маш сайн хийжээ. Алтанхуягийг АН-аас хөөх хэрэгтэй. Хяналтын зөвлөл энэ асуудалд шуурхай хандана гэдэгт итгэж байна. АН-ын төлөө түүний үнэт зүйлийн төлөө саналаа өгсөн 8 гишүүнийг АН-аас хөөж байхаар Алтанхуягийг намаас хөөх хэрэгтэй
    2014 оны 11 сарын 07 | Хариулах
  • Зочин (202.179.23.67)
    Үнэхээр дөргүй бух гэдэг л ийм байдаг байх.Энэ хүн хэзээч улс эх орноо бодсонгүй зөвхөн өөрийнхөө тойрон хүрээлэгчид Дүлзэнгүүдээл бодож байсан байх. Одоо өөрөөл ерөнхий сайд биш бол АН сөнө гэсэн байдлаар намаа самарах нь бид ер нь ямар аймаар хүнийг төрийн эрхэнд гаргачихсан байсан юм бэ? Алтанхуягийг огцруулсан нь зөв гэдэг итгэл үнэмшил улам нэмэгдэж байна. Харин оройтсон юм байна. Өшөө жоохон удсан бол дийлдэшгүй муу хүч болох байждээ гэж бодогдох юм. АН минь хурдан цэвэршиж нэгдэж нягтраарай даа.
    2014 оны 11 сарын 07 | Хариулах
  • Зочин (27.123.214.101)
    Ingeed bodohoor altanhuyagt uur hvreed baih yum daa
    2014 оны 11 сарын 07 | Хариулах
  • Irgen (150.129.142.152)
    Ulsin mongo idej toiron hyreelegchidee bayajuulsnaas oor ajil hiigeegyi es surtahuun gedeg ygiig ch sonsoj baigaagyi ene hyniig uls torin tavtsan, AN-aas hoon zailuulah heregtei. Hevlel medeelleer garch baisan "ajil" gedeg ni tosviin mongoor nairuulsan show. Ulsin mongiig uvaigyi idehiig ajil gedeg bol harin mash sain ajillasan baih
    2014 оны 11 сарын 07 | Хариулах
  • Зочин (103.229.122.68)
    mash zov bichjee
    2014 оны 11 сарын 07 | Хариулах
  • Зочин (150.129.142.30)
    Setgyylchee bitgii gutsaach. Ene horig Elbegdorj nairyylsan ym za. Naad hyn chin hiisen ajiltai hyn shuuu!!!
    2014 оны 11 сарын 07 | Хариулах
    • haha yu hiisiin tiim ih mungun deer bgaa uur yamar ch erunhii said uls orniig hugjuulj gavidagguimaa gehed ingej suhruulehgui l bsan bhgui yu
      2014 оны 11 сарын 07
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
    3 цаг 55 мин
  • "IT's Your Vibe" уриатай 2026 оны өвлийн олимпын наадмын талаар таны мэдэх ёстой 24 баримт
    4 цаг 16 мин
  • Амралтын өдрүүдэд таны заавал үзэх 6 гоё үзвэр
    4 цаг 21 мин
  • Далай гүний хошуунаас даяар Монголд дэвсэн Хасын Шаравжамц гэж хэн байв?
    4 цаг 46 мин
  • Ерөнхий сайд Г.Занданшатар нэрэмжит шагналаа дэлхийн дуурийн шилдэг баритон, Ардын жүжигчин Э.Амартүвшинд гардууллаа
    19 цаг 47 мин
  • ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 34 ДҮГЭЭР СУРГУУЛИЙН БАГШ, СУРАГЧИД НИТХ-ЫН ТАНХИМД “МОНГОЛ ӨВ СОЁЛ” БИЙРИЙН БҮТЭЭЛИЙН ҮЗЭСГЭЛЭНГЭЭ ДЭЛГЭЛЭЭ
    21 цаг 29 мин
  • СХД-ийн Бумбатын рашаан, булгийн усыг хуримтлуулах 16.9 мянган м³ багтаамжтай хөв цөөрөм байгуулна
    22 цаг 35 мин
  • Гэр бүлээ аврахын тулд 4 км сэлсэн 13 настай хүүгийн БААТАРЛАГ түүх
    23 цаг 38 мин
  • Нуурын толио болон голын нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байна
    Өчигдөр 13 цаг 30 мин
  • Сэлбэ голын загасыг Туул голын харзалсан хэсэгт шилжүүлжээ
    Өчигдөр 13 цаг 04 мин
  • МУАЖ Э.Амартүвшинд Ерөнхий сайдын нэрэмжит шагналыг өнөөдөр олгоно
    Өчигдөр 12 цаг 15 мин
  • Д.Трамп: Иран тохиролцоонд хүрэхгүй бол "бөмбөгдөнө"
    Өчигдөр 11 цаг 33 мин
  • Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал Оросын Холбооны Улсад айлчилна
    Өчигдөр 11 цаг 17 мин
  • 24 БАРИМТ: Оюутан байхдаа саятан болсон Одонгийн Цогтгэрэл гэж хэн бэ?
    Өчигдөр 11 цаг 07 мин
  • NBA-ийн супер одоос эгэл Монгол гавьяатыг ч дасгалжуулсан Танасис Скуртопулосын тухай баримтууд
    Өчигдөр 10 цаг 27 мин
  • Сар шинэ угтан бүх нийтийн их цэвэрлэгээ зохион байгуулна
    Өчигдөр 10 цаг 22 мин
  • Эх орондоо эгшиглэх дэлхийн баритон Э.Амартүвшин
    Өчигдөр 09 цаг 58 мин
  • COP17 бага хурлын уриаг албан ёсоор зарлалаа
    Өчигдөр 09 цаг 45 мин
  • Говийн биологийн олон янз байдлыг судлах шинэ хүрээлэн нээгдлээ
    Өчигдөр 09 цаг 39 мин
  • ӨНӨӨДӨР: Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хороо мэдээлэл хийнэ
    Өчигдөр 09 цаг 30 мин
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • Эпштейний файлууд ба Ц.Элбэгдоржийн "хэрэг"
  • УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийн “ЯАЖ” подкастад дурдагдсан ОНЦЛОХ баримтууд
  • ТАНИЛЦ: Өнөөдөр халз барилдах Улсын арслангуудын амжилт, биеийн ХАРЬЦАА
  • АН-ын дарга О.Цогтгэрэлийн “Нээлттэй, цэгцтэй - Ардчилсан Нам” аяны нээлтэд хэлсэн онцлох 5 эшлэл
  • Парисын Их дуулгад зодоглох Монголын 15 жүдоч
  • Н.Өсөхбаярт унасан "тэдний эрэмбэ" хэрхэн дээшлэх вэ?
  • "IT's Your Vibe" уриатай 2026 оны өвлийн олимпын наадмын талаар таны мэдэх ёстой 24 баримт
  • Допингтой бөхчүүдэд "тонгоруулсан" Цэргийн арслан Б.Өлзийсайхан яах вэ?
  • Амралтын өдрийн жор: Дэлгэмэл бууз
  • Монголчуудын "Орос ээж" гэгддэг байсан А.И.Цэдэнбал Филатовагийн тухай 24 баримт
  • Монголчуудын хайртай XIV Далай ламын 90 жилийн амьдралаар аялах сонирхолтой 24 баримт
  • Б.Солонгоо: С.Баярцогтод хувь улс төрчийн амбиц байж болох ч Монгол Улсын, монголчуудын эрх ашгаас давсан улс төрийн амбиц, эрх ашиг байх ёсгүй
  • “Гэртээ Ганцаараа” киноны ээжийн дүрээр монголчуудын мэдэх Кэтрин О’Хара 71 насандаа таалал төгслөө
  • НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад гэж хэн бэ?
  • Ардчилсан намын шинэчлэлээс бид юу хүлээх вэ?
  • Ардчилсан намын дарга асан "расист" байв
  • Г.Занданшатар: Эх оронч худалдан авалт бүр Монгол айл өрхийг дэмжиж, улсынхаа эдийн засгийг урагшлуулж байдаг
  • Сар шинийн баярыг угтан бүх нийтийн их цэвэрлэгээг зохион байгуулна
  • 24 БАРИМТ: Оюутан байхдаа саятан болсон Одонгийн Цогтгэрэл гэж хэн бэ?
  • Парисын Их дуулгад зодоглох Монголын 15 жүдоч
  • Эпштейний файлууд ба Ц.Элбэгдоржийн "хэрэг"
  • Ардчилсан намын дарга асан "расист" байв
  • Б.Солонгоо: С.Баярцогтод хувь улс төрчийн амбиц байж болох ч Монгол Улсын, монголчуудын эрх ашгаас давсан улс төрийн амбиц, эрх ашиг байх ёсгүй
  • Амралтын өдрийн жор: Дэлгэмэл бууз
  • “Гэртээ Ганцаараа” киноны ээжийн дүрээр монголчуудын мэдэх Кэтрин О’Хара 71 насандаа таалал төгслөө
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • ТАНИЛЦ: Өнөөдөр халз барилдах Улсын арслангуудын амжилт, биеийн ХАРЬЦАА
  • Ардчилсан намын шинэчлэлээс бид юу хүлээх вэ?
  • Сар шинийн баярыг угтан бүх нийтийн их цэвэрлэгээг зохион байгуулна
  • Допингтой бөхчүүдэд "тонгоруулсан" Цэргийн арслан Б.Өлзийсайхан яах вэ?
  • Г.Занданшатар: Эх оронч худалдан авалт бүр Монгол айл өрхийг дэмжиж, улсынхаа эдийн засгийг урагшлуулж байдаг
  • Угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх сургалтад 4000 сурагч хамрууллаа
  • Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • "IT's Your Vibe" уриатай 2026 оны өвлийн олимпын наадмын талаар таны мэдэх ёстой 24 баримт
  • АН-ын дарга О.Цогтгэрэлийн “Нээлттэй, цэгцтэй - Ардчилсан Нам” аяны нээлтэд хэлсэн онцлох 5 эшлэл
  • Эрүүл мэндийн салбарын бодлогыг хөгжлийн төлөвлөлттэй нийцүүлнэ
  • 658,563 сая ам.долларын өртөгтэй "ТЭЦ 5" цахилгаан станцын газар шорооны ажлыг энэ сарын 15-нд эхлүүлнэ
  • Монголчуудын хайртай XIV Далай ламын 90 жилийн амьдралаар аялах сонирхолтой 24 баримт
  • Дархан Могулс баг Үндэсний дээд лигт өрсөлдсөн эхний жилдээ хүрэл медалийн эзэд боллоо
24 баримт
  • "IT's Your Vibe" уриатай 2026 оны өвлийн олимпын наадмын талаар таны мэдэх ёстой 24 баримт
  • Далай гүний хошуунаас даяар Монголд дэвсэн Хасын Шаравжамц гэж хэн байв?
  • 24 БАРИМТ: Оюутан байхдаа саятан болсон Одонгийн Цогтгэрэл гэж хэн бэ?
  • NBA-ийн супер одоос эгэл Монгол гавьяатыг ч дасгалжуулсан Танасис Скуртопулосын тухай баримтууд
  • Эх орондоо эгшиглэх дэлхийн баритон Э.Амартүвшин
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК