Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.09
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Албан тушаалдаа эргэн томилогдож, 3.8 сая төгрөгний цалин авахаар болсон ЦЕГ-ын дарга Б.Билэгтийн 24 баримт

2014-11-13
0
ЖИРГЭХ
Засгийн газрын тогтоолоор ээлжийн амралттай байх хугацаандаа албан тушаалаасаа чөлөөлөгдсөн ЦЕГ-ын дарга, бригадын генерал Б.Билэгт Засгийн газрын тогтоолын эсрэг шүүхэд нэхэмжлэл гаргасан байдаг.
билэгт    Засгийн газрын тогтоолоор ээлжийн амралттай байх хугацаандаа албан тушаалаасаа чөлөөлөгдсөн ЦЕГ-ын дарга, бригадын генерал Б.Билэгт Засгийн газрын тогтоолын эсрэг шүүхэд нэхэмжлэл гаргасан байдаг. Улмаар анхан шатны шүүхээс түүнийг албан тушаалд нь эргүүлэн томилж, ажилгүй байх хугацааны цалин болох 3.8 сая төгрөгийг нөхөн олгох шийдвэрийг гаргаад байгаа. Тэгвэл ЦЕГ-ын даргын албандаа эргэн томилогдох гэж буй Б.Билэгтийн тухай 24 баримтыг хүргэж байна.

1.  Б.Билэгт улс төрчид дунд “боевик”, “Сахал” хочийг зүүсэн нэгэн.

2.   Баянмөнхийн Билэгт 1960 онд Хэнтий аймгийн Бэрх тосгонд төрсөн.

3.   1978 онд Нийслэлийн 10 жилийн 5 дугаар сургууль,

4.  1980 онд ЗХУ-ын Эрхүү хотын УААДС-ийн Санхүү, эдийн засгийн сургууль, 1988 онд МУИС, 1999 онд Отгонтэнгэр их сургууль төгссөн. Нягтлан бодогч-эдийн засагч, эрх зүйч мэргэжилтэй.

5.  Б.Билэгт Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой Морин жилийн жагсаалд мөр зэрэгцэж явсан гэдэг.

6. ЦЕГ-ын даргаар томилогдсоныхоо дараахан улаанбаатарчуудын амар тайван амьдралыг хамгаалахад хамгийн их тус нэмрээ үзүүлсээр ирсэн “Хөдөлгөөнт эргүүл”-ийг татан буулгаж  ЦЕГ-ын даргын ажлыг дуулиантайхан эхлүүлсэн нөхөр бол бригадын генерал Б.Билэгт.

7.  Хүчний байгууллагад олон жил ажилласан Б.Билэгт нь Тагнуулын ерөнхий газрын даргаар хүртэл ажиллаж байсан төдийгүй манай нэртэй улстөрчидтэй холбоотой байдаг учраас хүчний байгууллагын өндөр дээд суудлаас тэгтлээ хөндийрөлгүй өнөөдөртэй золгосон нэгэн гэдэг.

8.  Харин хийж байсан ажлаас нь дурдвал, Улаанбаатар хотын Мах бэлтгэлийн конторт ачигч, ТЭЦ-2 цахилгаан станцад слесарь хийж байсан.

9. Улмаар  “Сонсголон” элс, хайрганы завод, СОТ-2 барилгын трестэд нягтлан бодогч хийж байгаад  Монголын Ардчилсан холбоо, “Ардчилал” сонинд улс төрийн ажилтан, сурвалжлагч, эрхлэгч, ХААҮЯ-ны Гадаад харилцаа, эрх зүйн газрын дарга, Монголын радио, телевизийн Хэрэг эрхлэх газрын дарга, Тагнуулын ерөнхий газрын дарга зэрэг алба хашиж байжээ. 

10.  Төрийн албанд тэрбээр 14 жил ажилласан.

11. Хаана ч, ямар ч албан тушаалд очсон түүний хувьд аливаад өөр өнцөг, арга барилаар ханддаг хэмээн үнэлэгдэх тул газарддаггүй эр гэнэ билээ.

12.  Тэрбээр хэвлэлийнхэнд ярилцлага өгөхөөс цааргалж аль болох олон нийтийн хэл амаас хол байхыг хичээдэг нэгэн ч томчуудыг тойрч гардаггүй хэл аманд багагүй өртөж явдаг.

13. Тухайлбал, УИХ-ын гишүүн С.Эрдэнийг нэгэн цагт цохиж унагааж, “Чи муу шоронгийн хадаас” хэмээж байсан талаар ам дамжин яригддаг.

14
. Одоогийн хууль зүйн сайд Х.Тэмүүжин Б.Билэгт хурандаа хоёр ёстой л нөгөө хаа ч явсан нэр нь хамт дурсагддаг хүмүүс гэж хэлж болно.  Учир нь тэдний тэмцлийг бичиж, ярихгүй хэвлэл мэдээллийнхэн гэж байхгүй билээ.

15. Улмаар Б.Билэгт Х.Тэмүүжин сайдыг зөвшөөрөлгүйгээр тагнаж чагнасан “хэрэгт” унаж байсан. Тухайн үед Х.Тэмүүжин сайд Б.Билэгтийг шалгуулж, цагдуулна гэж байсан ч дуулиан тэгсхийгээд намжсан билээ.

16.
  Гэхдээ Х.Тэмүүжин сайд Б.Билэгтийг ил ч далд ч хэлбэрээр шүүмжилсээр ирсэн. Ганцхан жишээ дурдахад л  тэрээр шууд утгаараа Б.Билэгт хоцрогдсон, социализмын үеийнх шиг ажиллаж байна. Ерөөсөө энэ салбарт шинэчлэл хийхийн тулд боловсон хүчнээ ч давхар шинэчилж явах учиртай гэж түүнийг энэ албан тушаалд байх ёсгүй гэдгийг илтгэж байсан.

17. 
Д.Сандаг-Очир генерал 2012 онд БНХАУ-ын  “ИЕПҮ” гэх компанитай гэрээ байгуулан 150 орчим сая төгрөгөөр 400 ширхэг эрүүдэн шүүх зориулалттай “гяндан сандал” оруулж ирснийг ЦЕГ-ын дарга Б.Билэгтийн тушаалаар 21 аймгийн цагдаагийн хэлтэс, тэр ч бүү хэл зарим сумын хэсгийн төлөөлөгч нарт тараасан нь нэг хэсэгтээ л түүний чихийг халууцуулсан зүйл болов.

18. 
  Гэвч эрүүдэн шүүх сандлаас болж ажлаасаа халагдсан цагдаагийн дэд дарга Ш.Ганболдыг ЦЕГ-ын дарга Б.Билэгт өөрийн зөвлөхөөрөө авч ажиллуулсан байдаг.

19. 
Засгийн газар Б.Билэгтийг албан тушаалаас нь 1993 оны Цагдаагийн албаны тухай хууль хүчингүй болсонтой холбоотойгоор ЦЕГ-ын даргыг томилсон Засгийн газрын 2012 оны 22 дугаар тогтоолын эрх зүйн үндэслэл дуусгавар болсон хэмээх үндэслэлээр чөлөөлсөн.

20.
Гэвч тэрбээр ээлжийн амралттай байх үед Засгийн газар ажлаас чөлөөлөх үндэслэлгүй гээд шүүхэд нэхэмжлэл гаргасан.

21. 
Харин шүүхээс түүнийг албан тушаалд нь эргүүлэн томилох, ажилгүй байсан хоногийн цалинг нөхөн олгох шийдвэрийг гаргасан.

22. 
Шүүхэд түүнийг төлөөлж итгэмжлэгдсэн төлөөлөгч болох Б.Ариулболд нь оролцсон. Харин Засгийн газар шүүхийн шийдвэртэй танилцаж зөвшөөрөх юм бол Б.Билэгт тун удахгүй албан тушаалдаа эргэн очих юм.

23.  Б.Билэгт ЦЕГ-ын дарга байхдаа  ажлаас нь олон хүнийг үндэслэлгүй халж, шүүх болон  ЦЕГ-ийн хуулийн хэлтэсийн ачааллыг багагүй нэмсэн гэлцдэг.

24.
Харин түүнийг албан тушаалаасаа түр хөндийрөх үед цагдаа дотооддоо цэвэрлэгээ хийж, зарим алба хаагчийн ажил үүрэг, албан тушаалд ч багагүй өөрчлөлт орсон юм.Тэгвэл энэ нь Б.Билэгтэд таалагдах болов уу?. Тэрээр ажилдаа ороод бас багаа бүрдүүлэх гэж хэн нэгнийг халж, хэн нэгнийг томилох болов уу?

24tsag.mn
image

Засгийн газрын тогтоолоор ээлжийн амралттай байх хугацаандаа албан тушаалаасаа чөлөөлөгдсөн ЦЕГ-ын дарга, бригадын генерал Б.Билэгт Засгийн газрын тогтоолын эсрэг шүүхэд нэхэмжлэл гаргасан байдаг.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Монголд Улаан Загалмайн хөдөлгөөн 1939 онд “Монголын Улаан Хэрээстийн Эвлэл” нэртэйгээр анх байгуулагджээ
Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
Монголчуудын ихэд шимтэх болсон Өвөрмонгол бөхийн тухай 24 баримт
Дэлхийн хамгийн сэтгэл хөдөлгөм спорт болох Хоккейн тухай сонирхолтой 24 БАРИМТ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (16)

  • Зочин (150.129.140.200)
    Чадалтай Эр дээ..нэмж өөр юу хэлэх вэ дээ
    2014 оны 12 сарын 05 | Хариулах
  • ZOCHIN (202.179.23.240)
    ODOO TER YU CH MEDDEGGUI YANHAN SAIDAA L AWAAD HAYCHIH KKK
    2014 оны 11 сарын 15 | Хариулах
  • Зочин (150.129.140.216)
    boroldoi gedeg nereer ardchilalliihanii dund shurgalj tagnaj baisan medeelegch bsan gedeg biluu
    2014 оны 11 сарын 15 | Хариулах
  • ИРГЭН (112.72.13.243)
    Зочин (103.229.123.220) ( Өчигдөр 17 цаг 21 минут ) 25 dahi ni batshygariin aab enkhbayar abgai tsolmongiin eks gee bizdee БАРИМТТАЙ ЮМ УУ ХУДЛАА БАЙЛГҮЙ ДЭЭ
    2014 оны 11 сарын 14 | Хариулах
  • pk (27.123.214.113)
    Belgiin gaj donton
    2014 оны 11 сарын 13 | Хариулах
  • pk (183.177.98.114)
    mtt
    2014 оны 11 сарын 13 | Хариулах
  • Зочин (103.23.51.1)
    tsagdaa bol zugeer yls toriin ustan huuheldei
    2014 оны 11 сарын 13 | Хариулах
  • 789 (202.21.111.50)
    ene nam zasag iim khyneer tsagdaagiin darga khiilegj yah geed bgaan boloo. Zuv biar algaa uu?
    2014 оны 11 сарын 13 | Хариулах
  • Зочин (103.229.123.220)
    25 dahi ni batshygariin aab enkhbayar abgai tsolmongiin eks gee bizdee
    2014 оны 11 сарын 13 | Хариулах
  • Зочин (202.179.27.162)
    tsagdaag huvaasan hun
    2014 оны 11 сарын 13 | Хариулах
  • Зочин (150.129.140.93)
    Буу барьж үзээгүй хулхи генерал.
    2014 оны 11 сарын 13 | Хариулах
  • Зочин (203.91.112.198)
    хууль бол хууль биздээ хуулиар цагдаагийн дарга энэ хүн байна гээд тогтоосон байна тэхээр яахуу
    2014 оны 11 сарын 13 | Хариулах
  • Зочин (202.179.20.172)
    Хаянхярваагийн хүн цагдаагийн дарга болсон нь өүр аюултай. Монгол улсад авилгачийн халаасны цагдаа байх учиргүй. Билэгт эргээд ажилдаа орсон нь хамаагүй дээр.
    2014 оны 11 сарын 13 | Хариулах
  • зочин (202.179.11.34)
    нэг сонин тогтолцоо байна аа, сайдтайгаа таарахгүй хүн сайдын удирдлаганд байдаг цагдааг удирдана гэхээр хэн ч бодсон ойлгомжгүй биз дээ, зүгээр больчихолдоо, хөгширч үхэх гэж байж, чам шиг цагдаагийн даргаар монголчууд яах юм,элбэгдоржийн хүн бол чи бүр ч хэрэггүй
    2014 оны 11 сарын 13 | Хариулах
  • ЛУТ (202.5.196.170)
    ОДОО ЭНЭ БИЛЭГТ БОЛЬМООР ЮМАА
    2014 оны 11 сарын 13 | Хариулах
  • Зочин (202.179.0.238)
    ХУВЬСГАЛЫГ УХААНТНУУД СЭДЭЖ, ЗОРИГТНУУД ХИЙДЭГ, ХАРИН ШИНЭ ТӨРИЙГ МЭРГЭЖИЛТНҮҮД /МЭРГЭШСЭН ТҮШЭЭД/ АВЧ ЯВДАГ НОМТОЙ. ГЭТЭЛ ХУВЬСГАЛ ХИЙСЭН "ДАЙЧИД" МААНЬ ӨӨРСДӨӨ "БИ ЧАДНА" ГЭЖ ДАЙРААД ТӨРИЙГ БАЛЛАЖ ХАЯАД БАЙХ ЮМ АА. ЯАЛТАЙ БИЛЭЭ ДЭЭ?
    2014 оны 11 сарын 13 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • "Төв-Арж" багийн багш дасгалжуулагчид, тамирчдыг хүлээн авч уулзлаа
    12 цаг 37 мин
  • Төрийн банк олон улсын зах зээлд 100 сая ам. долларын нэмэлт бондыг амжилттай гаргаж, ногоон ирээдүйн санхүүжилтийг түүчээлэв
    13 цаг 5 мин
  • Нийслэлийн дөрвөн байршилд мод бут, сөөгийн суулгац, үр үрслэгээний өргөтгөсөн худалдаа гарч байна
    16 цаг 2 мин
  • Төв, Хэнтий аймагт барьсан үлийн цагаан оготнын сорьцод хантавирус илэрч байжээ
    16 цаг 6 мин
  • Боловсрол цогцолбор сургуулийн хичээлийн II байрны гадна тохижилт дууслаа
    17 цаг 53 мин
  • Элон Маскийн хүүхдүүдийн ээж OpenAI-тай шүүхдэлцэж байна
    18 цаг 7 мин
  • Их найрагч Д.Нацагдоржийн хөшөөнд цэцэг өргөлөө
    18 цаг 19 мин
  • Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэх маргааныг хянан хэлэлцлээ
    18 цаг 25 мин
  • Үе тэнгийн дээрэлхэлтийг таслан зогсоох чиглэлээр хамтын ажиллагааны санал солилцов
    18 цаг 28 мин
  • ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан “Ухаарахуй, урлахуй-2” хүмүүжигч нарын уран зураг, гар урлалын бүтээлийн үзэсгэлэнгээр зочиллоо
    18 цаг 36 мин
  • “Хадгаламжтай аялал” аяны сугалаа үрждэг сар эхэллээ
    18 цаг 41 мин
  • БГД-ийн ерөнхий боловсролын 10 сургуулийн ахлах ангийн 500 гаруй сурагч Зэвсэгт хүчний 311-р ангийн үйл ажиллагаатай танилцлаа
    18 цаг 50 мин
  • Танилц: 105 м² талбайд цөлжилтөөс сэргийлж буй төсөл
    18 цаг 54 мин
  • Баянгол дүүргийн шилдэг татвар төлөгч ААНБ, иргэнийг шалгарууллаа
    18 цаг 59 мин
  • Их Британид Хятадын талд Хонконгийн ардчиллыг дэмжигч идэвхтнүүдийг тагнаж байсан хоёр этгээдэд ял онооно
    20 цаг 29 мин
  • Д.Амарбаясгалан: Чуулган даргалсныхаа төлөө эрүүгийн ял сонссон тохиолдол дэлхийд байхгүй
    21 цаг 6 мин
  • Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай анхдагч хууль батлагдлаа
    21 цаг 24 мин
  • Япончууд дайныг эсэргүүцэн жагсаж байх зуур Ерөнхий сайд нь батлан хамгаалах ажиллагаагаа чангатгаж байна
    22 цаг 11 мин
  • Дэлхийн “Хүмүүнлэгийн өдөр” тохиож байна
    23 цаг 15 мин
  • Орон сууц нийтийн аж ахуйн салбарын урлагийн их наадамд УСУГ тэргүүн байр эзэлж шилжин явах цомын эзэд боллоо
    23 цаг 37 мин
  • Аймгийн арслан Д.Алтанцоож, М.Баасанжав тэргүүтэй 24 бөхөөс авсан допингийн шинжилгээний хариу гарлаа
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Статистик: “Баянзүрх хайрханы хишиг” барилдааны БҮХ цаг үеийн шилдэг бөхчүүд
  • Ховдын "хүчит гурвал"-ыг залгамжлах М.Баяржавхлан арслангийн тухай сонирхолтой баримтууд
  • POETRY: Хайрыг хаварт багтаасан мэт 10 шүлэг
  • 1930 онд Их Британийн Berkshire мужид “Girls Fire Brigade” буюу охидын гал сөнөөгчдийн баг ажиллаж байв
  • "БЕСТ БАЗЗЕР-2026"-д зодоглох улсын цолтой бөхчүүд
  • Монголчуудын ихэд шимтэх болсон Өвөрмонгол бөхийн тухай 24 баримт
  • Хэвлэлийн эрх чөлөөний өдөр: Тэдний яруу алдрыг магтсан "хоёрхон" дуу
  • Дэлхийн хамгийн сэтгэл хөдөлгөм спорт болох Хоккейн тухай сонирхолтой 24 БАРИМТ
  • Тавдугаар сард ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
  • “Улаанбаатар марафон-2026”-д 46306 хүн бүртгүүлжээ
  • ТАНИЛЦ: “Бариси Их дуулга”-д зодоглох Монголын 19 жүдоч
  • Холбооны шүүх Жеффри Эпштейний амиа хорлохынхоо өмнө бичсэн захидлыг олон нийтэд ил болголоо
  • ТАНИЛЦ: Тавдугаар сард тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь
  • АН-ын дарга О.Цогтгэрэл намынхаа дэд даргад дараах 5 хүнийг нэр дэвшүүлжээ
  • Душанбе их дуулга: Өнөөдөр зодоглох Монгол 5 жүдоч
  • Хөлбөмбөгийн өлгий нутаг ДАШТ-ийг хэрхэн зохион байгуулсан тухай 1966 оны ДАШТ-ийн түүхэн агшнууд
  • Монголд Улаан Загалмайн хөдөлгөөн 1939 онд “Монголын Улаан Хэрээстийн Эвлэл” нэртэйгээр анх байгуулагджээ
  • POETRY: Хайрыг хаварт багтаасан мэт 10 шүлэг
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • С.Баярцогт: Өгсөн итгэлийг хичээл зүтгэлээр хариулах болно
  • ТАНИЛЦ: Тавдугаар сард тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь
  • ИРЦ: УИХ-ын 11 гишүүн гадаадад томилолттой байна
  • Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамжийг Нарны замтай холбох 520 метр авто зам барина
  • Эрчим хүчний бодлогын зөвлөлийг Эрчим хүчний сайдын дэргэд байгууллаа
  • Ховдын "хүчит гурвал"-ыг залгамжлах М.Баяржавхлан арслангийн тухай сонирхолтой баримтууд
  • 1930 онд Их Британийн Berkshire мужид “Girls Fire Brigade” буюу охидын гал сөнөөгчдийн баг ажиллаж байв
  • Монголчуудын ихэд шимтэх болсон Өвөрмонгол бөхийн тухай 24 баримт
  • E-Mongolia системийг дуурайлган хийсэн залилангийн холбоос цахим орчинд тархаж байна
  • Тавдугаар сард хэлэлцэх асуудлын “Цаглавар батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлав
  • Аймгийн арслан Д.Алтанцоож, М.Баасанжав тэргүүтэй 24 бөхөөс авсан допингийн шинжилгээний хариу гарлаа
  • АН-ын дарга О.Цогтгэрэл намынхаа дэд даргад дараах 5 хүнийг нэр дэвшүүлжээ
  • Хэвлэлийн эрх чөлөөний өдөр: Тэдний яруу алдрыг магтсан "хоёрхон" дуу
  • Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
  • Хөлбөмбөгийн өлгий нутаг ДАШТ-ийг хэрхэн зохион байгуулсан тухай 1966 оны ДАШТ-ийн түүхэн агшнууд
  • Дэлхийн хамгийн сэтгэл хөдөлгөм спорт болох Хоккейн тухай сонирхолтой 24 БАРИМТ
  • Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргаар С.Баярцогтыг сонголоо
  • Статистик: “Баянзүрх хайрханы хишиг” барилдааны БҮХ цаг үеийн шилдэг бөхчүүд
24 баримт
  • Монголд Улаан Загалмайн хөдөлгөөн 1939 онд “Монголын Улаан Хэрээстийн Эвлэл” нэртэйгээр анх байгуулагджээ
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Монголчуудын ихэд шимтэх болсон Өвөрмонгол бөхийн тухай 24 баримт
  • Дэлхийн хамгийн сэтгэл хөдөлгөм спорт болох Хоккейн тухай сонирхолтой 24 БАРИМТ
  • Ховдын "хүчит гурвал"-ыг залгамжлах М.Баяржавхлан арслангийн тухай сонирхолтой баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК