"Хангарьд” компанийн захирал асан Л.Сэргэлэнгийн хэргийг Авлигатай тэмцэх газарт шалгаж эхэлсэн хэмээн эх сурвалж мэдээллээ. Түүнийг 2004 оны есдүгээр сард “Хадгаламж” банкнаас гаргасан гэх 700 мянган ам.доллартай гэсэн баталгааны бичиг ашиглаж, ОХУ-ын Хөрөнгө оруулалтын банкнаас 1.50 сая ам.долларын /нэг тэрбум 264 сая төгрөг/ зээл авсан хэрэгт сэжиглэж байгаа юм. Уг асуудалтай нь холбоотойгоор түүнд 2006 оны наймдугаар сарын 30-нд эрүүгийн хэрэг үүсгэжээ. Л.Сэргэлэн нь 2004 онд “Хадгаламж” банкны бланк, тамга ашиглаж ОХУ-ын Хөрөнгө оруулалтын банкнаас зээл авахдаа хуурамч гарын үсэг ашигласан байжээ. Хэдийгээр түүнийг бусдын баримт бичгийг хуурамчаар үйлдсэн гэсэн шалтгаанаар эрүүгийн хэрэг үүсгээд байгаа ч прокурорын хяналтаас нотлох баримтгүй гэсэн шалтгаанаас хэд хэдэн удаа мөрдөн байцаалтад буцаажээ. Тиймээс энэ хэргийг хэрэгсэхгүй болгож магадгүй байгаа гэнэ.
Б.Золбоо