Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн дарга С.Тунгалагийг өвчтөний түүх хуурамчаар бичиж, санхүүгийн баримт бүрдүүлэх замаар Эрүүл мэндийн даатгалын сангаас их хэмжээний мөнгө завшсан хэмээн шалгаж байгаа. Түүний хэргийг Нийслэлийн прокурорын газраас хянаж, хэд хэдэн зүйл тодруулах шаардлагатай хэмээн УМБГ-т буцаасан байна. Түүнийг албан тушаалаа урвуулан ашиглан, бусдад онц их хэмжээний хохирол учруулсан хэмээн Эрүүгийн хуулийн 150.3 дугаар зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэсэн юм. Мөн мөрдөн байцаалтын явцад тэрээр их хэмжээний мөнгө завшсан гэдгээ хүлээсэн байна. Түүнчлэн түүний учруулсан хохирол 500 сая төгрөг гараад байгаа аж.
Б.Чимэг