Өнгөрсөн шөнө Сонгинохайрхан дүүрэгт хүн амины нэг гарлаа. Тус дүүргийн 19 дүгээр хорооны оршин суугч 37 настай эрэгтэй М нь согтуурсан үедээ хамтран амьдрагч 32 настай Б-г хөнөөсөн байна. Цагдаагийн алба хаагчид шуурхай ажиллан, хэрэгтнийг саатуулан байцаалт авч эхэлжээ. Тэрээр байцаалтын явцад хамтран амьдрагч Б-г бусадтай хардаж, нүүрэн тус газар нь нэг удаа цохисон, тэгээд амь насанд хүрсэн хэмээн мэдүүлсэн байна. Хэргийг дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байгаа аж.
Б.Чимэг