“Totally Cool Pix” сайт өнгөрсөн 2011 оны хамгийн содон бөгөөд гоё зургуудыг шалгаруулсаныг “24 цаг” үргэлжлүүлэн толилуулж байна.

Италийн Ром хотын гудамжинд роликтой яваа Христийн сүмийн хар лам. 24.02.2011

Пакистаны Синд мужид болсон үерийн дараа аалз моддыг шүлсээрээ хэрсэн байдал. 07.12.2010

Шумбалтын дээд амжилт тогтоож буй Симон Арригонид Пако, Марко хэмээх хоёр далайн гахай тусалж байна. 19.05.2011

Энэтхэгийн Бхубанешвар хотод баригдаж буй нэгэн барилга дээр. 19.05.2011

Германы Кадельсхофен хотод, “Баварийн болон Австрийн фермерүүдийн 2012 оны хуанли”-д зургаа авахуулж буй бүсгүй. 20.06.2011

Словенийн Подвр тосгонд Медо хэмээх хүрэн баавгайн бамбарууш нохойтой тоглож байна. 01.06.2011

Афин хот дахь парламентын ордны өмнө цагдаагийнхны өөдөөс нохой хуцаж байна. 15.06.2011

Альцхаймерын өвчтэй хүмүүст туслах хөтөлбөрийн хүрээнд 92 настай Бетти Штэйн одон бөмбөг тоглож сурч байна. 15.06.2011

II дайны үеийн ягаан өнгөтэй танкийг Зөвлөлтийн цэргийг Чехээс гаргасны 20 жилийн ойн арга хэмжээнд хэрэглэхээр Прага руу авч явна. 20.06.2011

Шинэ Зеландын Капити арал дээр хаан оцон шувуу үзэгдсэн явдал түүхэнд хоёр дахь удаагаа тохиолдов. Антаркдидад л байдаг хаан оцон шувуу 3000 км холоос хэрхэн ирсэнийг олон нийт хачирхаад учрыг нь олсонгүй. 20.06.2011

Индонезийн цахилгаан галт тэрэгний зам төмөр дээр хэвтэж байгаа хүмүүс, ингэх нь зарим төрлийн өвчнийг анагаадаг, ер нь биенд сайн гэж үздэгээс ингэжээ. 13.07.2011

Хятадын Чиндао хотын далайн эрэгт Өмнөд Хятадын тэнгисийн замагтай усанд орж буй хятад хүү. 15.07.2011

Германы Альстэр голд байгуулсан лусын дагинын баримал. 3.08.2011

Украины Запорожийн амьтны хүрээлэнгийн эзэн, зураач Александр Пылышенко өлөн зэлмүүн байгаа амьтаддаа олны анхаарлыг хандуулахын тулд Африкийн бартай нэг торонд хэд хоног амьдрав. 3.08.2011

Киргизийн Бишкект болсон үймээний үеэр цэргийн албан хаагчид амрангаа орчин тойрныг тольдож сууна. 15.08.2011

Угандагийн Кирека хотод сөрөг хүчний эсэргүүцлийн жагсаалыг тараахын тулд цагдаагийнхан будагтай ус хэрэглэв. 17.08.2011

Грект нутагласан хэдэн мянган хар тодол. 3.01.2011

Гаитийн хөлгүй хүмүүсийн хөл бөмбөгийн хоёр баг нөхөрсөг тоглолт хийхийн өмнө. 9.01.2011

Амьтны хүрээлэнгийн ажилтан эмэгтэй, 18 настай барын бамбарыг салхинд гаргаж байна.
20.01.2011

Загасны зах дээр буй дэглий шувуу. 14.01.2011

Бангкокын Ват Дхарммакайя хийдийн лам нар баярын мөргөл дээр. 17.05.2011

Галт уулын оройд гарч өргөл өргөхөөр явж буй хиндү шашинтнууд. 24.04.2011

Калифорнийн “Coachella” хөгжмийн наадам дээр. 15.04.2011

Казахстаны Узынагаш тосгонд болсон бүргэдээр ан бариулах уламжлалт тэмцээн дээр.
12.02.2011