Улаанбаатар хотод багавтар үүлтэй, цас орохгүй. Зөөлөн салхитай, 14-16 градус хүйтэн байна.Зүүн зүгийн нутгийн хойд хэсгээр үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи говь болон зүүн зүгийн нутгаар зүүнээс секундэд 5-10 метр, бусад нутгаар зөөлөн салхитай. Увс нуур, Дархадын хотгор, Идэр, Тэс голын сав газраар 21-26 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон, Хараа, Ерөө, Туул, Хэрлэн Халх голын сав газраар 16-21 градус, Алтайн өвөр говь болон говийн нутгийн баруун хэсэг, Цэцэрлэг, Арвайхээр орчимоор 4-9 градус, бусад нутгаар 11-16 градус хүйтэн байна.

