Өнгөрсөн долоо хоногт Монголын хөрөнгийн бирж дээр явагдсан арилжаанаас хувьцаа нь хамгийн их буурсан нь “Таван толгой” ХХК байлаа. Таван толгой /8.6%/, Хөх ган /5.6%/, Багануур /3.9%/, Шарын гол /3.6%/, АПУ /2.5%/, УИД /2.4%/, Могойн гол /2.4%/, МЦХ /2.0%/, Адуунчулуун /2.0%/, Баянгол ЗБ /1.7%/, Силикат /1.7%/, Ремикон /1.1%/, Женко тур бюро /1.1%/, Говь /1.0%/ зэрэг ХК-ийн үнэт цаасны ханш тус тус буурсан байна. Харин ханш нь хамгийн их өссөн үнэт цаасны тоонд Баянтоорой /101.0%/, Цагаан толгой /100.3%/, Өндөрхаан /98.9%/, ханш нь хамгийн их буурсан үнэт цаасны тоонд Автоимпекс /24.9%/, Бөхөг /15.0%/, Сав шим /15.0%/ зэрэг ХК-иудын үнэт цаас орж байна. Тоо ширхгээр хамгийн олон ширхэг арилжигдсан үнэт цаасанд Силикат /279.4 мянган ширхэг/, Ремикон /279.0 мянган ширхэг/, Женко тур бюро /112.9 мянган ширхэг/ компанийн үнэт цаас оржээ.
Үнийн дүнгээр АПУ /64.8 сая төгрөг/, Силикат /63.9 сая төгрөг/, Ремикон /48.1 сая төгрөг/ компанийн үнэт цаас арилжигдсан байна. Нийт 80 үнэт цаас арилжигдсанаас 33 үнэт цаасны ханш өсч, 36 үнэт цаасны ханш буурч, 11 үнэт цаасны ханш тогтмол байлаа.