Олон улсын “А” зэрэглэлийн албан ёсны тэмцээн гэж нэрлэгдэх болсон “Mongolian Open-2012” тэмцээн өнөөдөр Буянт-Ухаа дахь Спортын шинэ ордонд эхэллээ. Энэ жил ОХУ, АНУ, Япон, Хятад, Казахстан зэрэг 15 орны бөхчүүд оролцож байна. Өнгөрсөн 2011 онд зохион байгуулж байсан тус тэмцээнд 11 орны 300 гаруй тамирчин оролцож байсан юм.Тэмцээний хуваарийн дагуу өнөөдөр эрэгтэйчүүдийн 55, 66, 84, 120 кг, эмэгтэйчүүдийн 48, 55, 67 кг-ын жинд аваргууд тодорно. Хэсгийн барилдаанууд өглөө 09.00 цагт эхэлсэн. “Mongolian Open-2012” тэмцээний нээлтийн ажиллагаа өнөөдөр 16.00 цагаас болох бөгөөд нээлтийн ёслолын дараа шигшээ барилдаанууд болох юм. Харин маргааш үлдсэн жингүүд болох эрэгтэйчүүдийн 60, 74, 96 кг, эмэгтэйчүүдийн 51, 59, 63, 72 кг-ын жингийн барилдаан болно.

