Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.03
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

НОБГ-ын Шуурхай бүлгийн аврагч, дэд ахлагч Э.Энхбат: Биднийг очиход хүүхэд шонгийн оройд гарчихсан, дуу дуулж байсан

2012-1-14
0
ЖИРГЭХ
 Өнгөрсөн мягмар гарагийн шөнө 12 настай хүү амиа хорлохоор Чингэлтэй дүүргийн 17 дугаар сургуулийн хажуугийн өндөр хүчдэлийн шонд авирч Онцгой, цагдаагийнхан төдийгүй нийслэл хотыг тэр чигээр нь сандаргав. Халуун цэг дээр ажилласан 105 дугаар ангийн дэд ахлагч Э.Энхбаттай болсон үйл явдлын  талаар ярилцлаа.         


   Өнгөрсөн мягмар гарагийн шөнө 12 настай хүү амиа хорлохоор Чингэлтэй дүүргийн 17 дугаар сургуулийн хажуугийн өндөр хүчдэлийн шонд авирч Онцгой, цагдаагийнхан төдийгүй нийслэл хотыг тэр чигээр нь сандаргав. Түүнийг аврахын тулд Улаанбаатарын хэд хэдэн дүүргийн цахилгааныг хагас цагийн турш тасалсан билээ. 50 метрийн өндөр шон дээрээс үсэрч амиа хорлохыг завдсан тэр хүүг аврахаар Шуурхай бүлгийн 105 дугаар анги, харъяа хороо болон хөдөлгөөнт эргүүлийн цагтаа нар шуурхай ажилласан юм. Халуун цэг дээр ажилласан 105 дугаар ангийн дэд ахлагч Э.Энхбаттай болсон үйл явдлын  талаар ярилцлаа.          
- Өндөр хүчдэлийн шон руу авирсан хүүхдийг аврах дуудлага хэдэн цагт ирсэн бэ?

-  Өнгөрсөн хоёр дахь өдөр шөнийн 21 цаг 20 минутад Шуурхай мэдээллийн төвөөс дуудлага ирсэн. Шон руу авирсан хүүхэд маань сэтгэцийн өвчтэй хүүхэд байсан байна лээ. Шархадны эмнэлэгт хааяа нэг эмчлүүлдэг гэсэн. Биднийг очиход хүүхэд шонгийн нэлээн дээр нь гарчихсан дуу дуулж байсан. Бас орилоод л...

- Ямар дуу дуулж байсан юм бол?

-  Нэлээд өндөр шон учраас бид нарт сайн сонсогдоогүй. Бараг найм есөн давхар байшингийн дайтай өндөр шон шүү дээ.

- Аврах ажиллагаан дээр хэдэн хүн очсон бэ? Шон руу хэн авирав?
-  Шуурхай бүлэг 105-ын III тасгийн долоо, аврах салбараас долоон хүн бүгд нийлээд 14 хүн ажилласан. Түүнээс гадна Чингэлтэй дүүргийн харъяа хорооны цагдаа нар болон хөдөлгөөнт эргүүлийн цагдаа нар нийлж хамтарсан ажиллагаа явуулсан даа. Аврах салбараас Өнөржаргал, манайхаас Алтан-Очир гэж хоёр хүн гарсан. Миний хувьд дор ажилласан. 

- Хүүхэд 50 метр шонд авирсан гэж байсан. Яг хаана нь гарсан байсан бэ?

-  50 метр шонгийн 30 метрт гарсан байсан. Хүүхдийн авирсан шон маш аюултай бүс байхгүй юу. 110 кв-ийн өндөр хүчдэлийн шон шүү дээ. Доод хавьд нь сууж байгаад биднийг очингуут дээшээ авирчихсан. Цагдаа нарын хэлсэнээр бол ахдаа зодуулаад гарчихсан юм байна лээ. 12 настай хүүхэд. Тэр хүүхэд ер нь ганц удаа ч биш, өмнө нь олон удаа гарч байсан гэж тэр хавийн цагдаа нар хэлж байна лээ.

- Тэр аюултай бүст гарчихсан хүүхдийг буулгахдаа хүч хэрэглээгүй нь мэдээж. Яг ямар төлөвлөгөө боловсруулж ажилласан бэ?
- Мэдээж бид нар загнаж зандчиж хамаагүй харьцаагүй. Хүүхдийн аяыг дагаж ярилцсан л даа. Доор бидэнтэй хамт хоёр гурван хүүхэд зогсож байсан. Тэр хүүхдүүд “Чиний буруу биз дээ. Чи дандаа эхэлж дургүй хүргэдэг биз дээ” гэх мэт яриа өрнүүлж байсан л даа. Бид нарын зүгээс “Зүгээр ээ, ахын дүү буугаад ир” гэж байнга гуйж байсан. Тэгсэн хүүхэд “Наана чинь цагдаа нар байгаа юм уу. Цагдаа намайг дахиад Шархад руу авч яваад хэвтүүлчихнэ шүү дээ” гэж орилсон. Тэгэхэд нь бид “Энд цагдаа нар алга байна. Дандаа хүн авардаг онцгой байдлын хүмүүс байна” гэх мэтээр нэлээн удаан ярилцсан. Тэгсэн удалгүй өөрөө “Би даараад байна. Би бууя” гэж хэлсэн л дээ. Манай хоёр аврагч олсоор бэхлээд олсоор доош нь буулгаж ирсэн. Хүүхдийг битүү боож бэхэлсэн. Сэтгэцийн өвчтэй хүүхэд хэзээ ч үсэрч магадгүй учир доор нь том брезент дэлгээд бэлэн байсан. Тэнд байсан бүх цагдаа нартай хамт брезентээ тал талаас нь барин зогсож байлаа. Олон хүн маш сайн татаж байж аврах ажиллагаа амжилттай болно.

-  Аврагч хүүхэд хоёрын хооронд хэр хол зай байсан бэ?
-  Хүүхэд шонгийн үзүүр дээр гараад зогсчихсон байсан. Манай аврагчид хүүхдийн зогсож байсан газарт авирч очоод, өөрсдийгөө бэхлээд дараа нь хүүхдийг барьж авч бэхлээд буулгасан.

- Танай тасаг тэнд хэр удсан бэ?

-  21 цаг 30 минут гэж очоод 23 цагт ажиллагаа дууссан. Хүүхдийг аргадаж нэлээн удсан. Хүүхдийн ээж тэр хавьд байдаг юм байна лээ. Хүүхэд эхэндээ “Манай ээж ирвэл би бууна” гэж байсан. Шон дээр авирсан хүүхдийн ах нь тэнд байсан болохоор ээжийг нь олж ирэхээр гүйсэн л дээ. Ээж нь хүрч ирэхийг хүлээж нэлээн удсан. Тэр хооронд манай хоёр аврагч дээшээ авирсаар л байгаа шүү дээ.

- Ээж нь ирсэн үү?

- Ирээгүй. Яагаад ирээгүйг мэдэхгүй юм. Ээж нь ирэхийг хүлээгээд зогсож байтал ашгүй өөрөө бууя гэсэн.

- Энэ хүүхдээс болж нийслэлийн зарим дүүргүүдийн цахилгааны 30 минут тасалсан. Заавал тог таслах шаардлагатай байсан уу?
- Шаардлагатай байсан. Өндөр хүчдэл гүйж байгаа аюултай бүс шүү дээ. Өндөр хүчдэлийн шон руу аврагч нар гарч байгаад ямар нэгэн байдлаар тогонд цохиулбал аюултай. Хаа хаанаа аюулгүй байдлыг хангаж байж л тасалж байгаа юм л даа. Тог тасалсны дараа удалгүй хүүхдийг буулгасан. Цахилгааныг нь таслахгүй бол олон хүний амь эрсдэнэ шүү дээ.

- Тог таслуулахаар эрчим хүч рүү танай багийн хэн гэдэг хүн ярьсан бэ?

-Шуурхай удирдлагын төвийн Түвшинбат хошууч ярьж тог тасдуулсан. Ер нь тэр ажиллагааг энэ хүн л удирдаж байсан даа.

- Хүүхэд тогонд цохиулалгүйгээр яаж тийшээ гарсан юм бол?
-Бүр сурчихсан л байхгүй юу. Бид нар өмнө нь бас тэр хүүхдийг аврахаар очиж байсан. Тэр хүүхэд сар гаруйн өмнө бас ингэсэн. Шон дээр хүүхэд авирсан байна гэдэг дуудлагаар бид нарыг очтол аль хэдийнэ буучихсан, хорооны цагдаагийн газар дээрээ сууж байсан.

- Буулгаад яасан бэ?

- Эмч бууж ирэхэд нь үзсэн. Тэгээд хөдөлгөөнт эргүүлийнхэн аваад явсан. Авч очоод байцаалтанд оруулдаг юм гэнэ лээ.
- Өндрөөс хүн аврах ажиллагаанд ОБГ-ынхан ямар багаж хэрэгсэлтэй оролцдог вэ? Сая энэ хүүхдийг аврахдаа ямар багаж хэрэгсэлтэй ажиллав?
- Манай аврагчдын хэрэглэдэг хамгаалалтын хэрэгсэл, олс, зангуу, прожекторын гэрэл гэх мэт багажуудаа хэрэглэсэн. Гэхдээ тэр шон руу хүн авирах боломжгүй болтол нь гадуур нь хашаагаар хамгаалалт хийхгүй бол энэ мэт хэрэг цаашид гарахыг үгүйсгэхгүй. Хайлааст руу салдаг замын дэргэд гүүр байдаг юм байна лээ. Яг тэр гүүрний хажуу талын өндөр хүчдэлийн шон.

- Ямар хүний командаар ажилласан бэ?

- Аврах салбарын дарга Гансүх, манай III тасгийн дарга Батзориг хоёрын командаар ажиллалаа. Хоёр хүн аажуухан дээшээ гарч байх хооронд бид нар хүүхэд унаж болзошгүй газар брезентээ бариад л зогсож байсан. Хүүхдийг хаашаа хөдөлнө, тийшээ явна. Эргэн тойрон айхтар их хүмүүс ч байгаагүй. Аврагчдыг хамгаалалтын хувцасаа өмсөж, олсоо аваад дээшээ гарах болон доор хүмүүс яаж ажиллахыг дарга нар л хэлж байсан. 

- Өмнө нь яг ийм төрлийн дуудлага хэр ирж байсан бэ? Ер нь өндрөөс хүн буулгах ажил хэр хүнд вэ?
- Ажиллагаа болгон хүнд шүү дээ. Өндрөөс хүн аврах дуудлага ер нь бага ирдэг. Өмнө нь нэг согтуу залуу шон руу гараад манай дарга Батзориг аврах гэж байхдаа гараа түлж гэмтээсэн тохиолдол бий. Аврагчид бид нар чинь хүний төлөө л ажилдаг шүү дээ. Дуудлага ирээд л нэг минутын дотор гарч явдаг тийм л шуурхай ажил.

Т.Хулан



0
ЖИРГЭХ
Санал болгох
Тамхины хуулийн санал хураалттай холбоотой асуудлаар Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргажээ
Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
Мөрдөгчдийн нэгдсэн зөвлөгөөн эхэллээ
С.Амарсайхан: Улс төрийн хэт их хийрхэл хууль, хүчний байгууллагын үнэлэмжийг бууруулж, төр, иргэний итгэлцлийг асар ихээр сулруулжээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • hun (202.179.2.210)
    harin tiiniim ersdeltei ajil hiij hunii ami avarch bgaa humusin tsaling sain nemeh heregtei
    2012 оны 01 сарын 15 | Хариулах
  • zochin (122.201.18.146)
    utaa mutaa arilgana gej balairch tosviin hamag mongiig odjargal-n karma ruu segserch baihaar yadaj ene avragchiddaa sain tsalin ogch tonog tohooromjoor ni sain hangamaar yum aa
    2012 оны 01 сарын 14 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ
    7 цаг 39 мин
  • Үндэсний их баяр наадмын 2026 оны нэгдсэн хөтөлбөрийг танилцуулж байна
    9 цаг 48 мин
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан П.Хүрэлбаатар
    17 цаг 45 мин
  • Б.Баттүшиг ICAPP-ийн залуучуудын жигүүрийг тэргүүлнэ
    Уржигдар 17 цаг 00 мин
  • Эрүүл мэндийн ажилтны тухай анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв
    Уржигдар 15 цаг 52 мин
  • Хотоо цэвэр, цэмцгэр байлгах нь төрийн гэхээс илүү та бидний үүрэг шүү Нийслэлчүүдээ!
    Уржигдар 14 цаг 28 мин
  • ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан: Иргэн нотариатын үйлчилгээг заавал биечлэн очихгүйгээр зайнаас авах боломжтой болно
    Уржигдар 14 цаг 04 мин
  • Жүжгийн зохиолч Б.Цогнэмэхийн туурвил зүйн онцлог
    Уржигдар 11 цаг 38 мин
  • “Сэтгүүл зүйн лаборатори” хөтөлбөр өндөрлөж, оролцогчид батламжаа гардлаа
    Уржигдар 10 цаг 24 мин
  • 1024 бөх барилдуулах нь бөхчүүдэд ашигтай юу, улстөрчдөд ашигтай юу?
    Уржигдар 09 цаг 43 мин
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
    Уржигдар 09 цаг 30 мин
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан М.Баасанжав
    Уржигдар 09 цаг 00 мин
  • Замын чулууг нь түүсэн Г.Занданшатар хаана явна?
    Уржигдар 08 цаг 30 мин
  • УСУГ: 2026 хагас жилийн "Онцлох үйл явдлуудаас"
    2026-06-30
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Олон улсын парламентын өдрийн мэндчилгээ дэвшүүллээ
    2026-06-30
  • “Эрүүл мэндийг дэмжих төв” Сүхбаатар дүүрэгт ашиглалтад орлоо
    2026-06-30
  • Moody’s агентлагаас ХХБ-ны зээлжих зэрэглэлийг B1 болгож нэмэгдүүллээ
    2026-06-30
  • Тамхины хуулийн санал хураалттай холбоотой асуудлаар Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргажээ
    2026-06-30
  • Цахим шилжилтийн үр шимийг иргэдэд ойртуулсан туршлага
    2026-06-30
  • Ж.Энхбаяр: Монгол Улсад ашиглахад бэлэн 200 орчим тонн алтны нөөц байна
    2026-06-30
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ц.ТӨМӨРЦООЖ
  • БӨХ: Амралтын өдрүүдийн барилдаанд хэн хэн түрүүлэв?
  • Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн хурц арслан Н.АМГАЛАНБААТАР
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан М.Баасанжав
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • ФОТО: “Хүрээ цам-Даншиг наадам 2026” онцлох агшин
  • БӨХ: Хүрээ цам - Даншиг наадамд хэн түрүүлэх вэ?
  • Хүй долоон худаг чиглэлд 07:00-23:00 цагт иргэдэд автобусаар үнэ төлбөргүй үйлчилнэ
  • Кино календарь: Зуны амралтаар үзэх зургаан кино
  • "Хүрээ цам- Даншиг наадам"-ын бөхийн барилдааны дөрвийн даваа 15:00 цагт эхэлнэ
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ий алтан цомын ард нуугдаж буй СОНИРХОЛТОЙ түүх
  • НҮБ-ын Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах хорооны гишүүнээр Д.Амарсанаа сонгогдлоо
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ий алтан цомын ард нуугдаж буй СОНИРХОЛТОЙ түүх
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Хүй долоон худаг чиглэлд 07:00-23:00 цагт иргэдэд автобусаар үнэ төлбөргүй үйлчилнэ
  • НҮБ-ын Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах хорооны гишүүнээр Д.Амарсанаа сонгогдлоо
  • Улаанбаатарт 24 градус дулаан, өдөртөө үүлшинэ, дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно
  • ШУУД: Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчид нэр дэвшигчтэй хийх сонсгол болж байна
  • Замын чулууг нь түүсэн Г.Занданшатар хаана явна?
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй арслан Э.Мөнхбаатар
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
  • З.Мэндсайхан: Хувиараа бизнес эрхлэгчдийн хялбаршуулсан горимыг нэг тэрбум төгрөг хүртэлх борлуулалтын орлоготой бол нэг хувиар тооцохоор боллоо
  • БӨХ: Хүрээ цам - Даншиг наадамд хэн түрүүлэх вэ?
  • Хүрээ цам-Даншиг наадамд Монголын Бурханы Шашинтны Тэргүүн, Оройн дээд Очирдара Аравдугаар Богд Жэвзүндамба хутагт мориллоо
  • Дархан сумын хөгжлийн гарц, шийдлийг намын гишүүдтэй хамтдаа хэлэлцлээ
24 баримт
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • 24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
  • “Алисын гайхамшгийн оронд” зохиолын Алиса нь бодит амьдрал дээрх Алиса Лидделл хэмээх охиноос сэдэвлэн бүтээгджээ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК