Өчигдөр
буюу баасан гарагийн орой 3200 гаруй зорчигчтой аяллын усан онгоц
Италийн Жижиле арлын эргээс 400 метрийн зайд хайргадаж, тээгэлжээ.

Өчигдөр буюу баасан гарагийн орой 3200 гаруй зорчигчтой аяллын усан онгоц Италийн Жижиле арлын эргээс 400 метрийн зайд хайргадаж, тээгэлжээ. Энэ ослоос болж гурван хүн нас барсан нь тодорхой болсон. Харин Италийн хэвлэлүүдээр 6-7 хүн нас барсан гэж бичиж байна. Өчигдөр орой зорчигчид хоолоо идэж байхад нь усан онгоц гэнэт огцом зосгож, цахилгаан нь тасалдсан аж. Сандарсан хүмүүсийн зарим нь эрэг рүү завиар явж, зарим нь хүйтэн усанд сэлж эрэг рүү дөхөхийг оролджээ. Жижиле аралд түрүүлж хүрсэн хэсэг хүмүүс эргийн харуул болон эмнэлгийнхэнд хэл хүргэсэн байна. Өнөө өглөө аврагчид сүүлийн 50 хүнийг усан онгоцноос гаргаж чадсан гэв. Гэсэн ч сураггүй алга болсон хүн олон байгаа юм. Зорчигчдын мянга орчим нь италичууд, 500 нь Герман, 160 нь Францын иргэд байсан гэж "CNN" мэдээллээ. Одоогоор усан онгоц ямар учраас хайргадаж, тээгэлсэн талаар албан ёсны мэдээлэл ирээгүй байна.