
Энэ санал асуулгад нийт 642 хүн оролцсон байна. Үүнээс хамгийн их 42,2 хувь нь буюу 271 хүн "Туйлын ариун бус явдал юм" гэж үзэн эсэргүүцжээ. Харин 40,2 хувь буюу 253 хүн "ариун явдал мөн" хэмээн хүлээн зөвшөөрсөн хариултыг бөглөсөн. Санал асуулгад оролцсон хэрэглэгчдийн үлдсэн 17,6 хувь, 109 хүн "надад хамаагүй, мэдэхгүй" гэсэн байв. Энэ гэрээг үгүйсгэж байгаа сайд нар байгаа ч үнэхээр хийхээр төсөл бичиж, Засгийн газарт хүргүүлсэн нь үнэн гэдгийг www.24tsag.mn нийтлэлээрээ дамжуулан нотолсоор байгаа билээ. Таны санал бидэнд чухал. "Засгийн газар тэргүүн шадар сайд, шадар сайдын орон тоотой байх шаардлагатай юу?" гэсэн дараагийн санал асуулгад оролцоно уу?