Өнөөдөр Баянгол зочид буудалд болсон ИЗН-ын удирдах зөвлөлийн хурлаар
тус намын Их хурлыг нэгдүгээр сарын 28-ны бямба гарагт хийхээр товлолоо.

Өнөөдөр Баянгол зочид буудалд болсон ИЗН-ын удирдах зөвлөлийн хурлаар тус намын Их хурлыг нэгдүгээр сарын 28-ны бямба гарагт хийхээр товлолоо. Энэ хурлаар намын дарга болон сонгуульд нэр дэвшигчдийг сонгох зэрэг чухал асуудлуудыг хэлэлцэх юм. УИХ-ын гишүүн С.Оюун намын даргын суудлаа өгнө гэдгээ эртнээс мэдэгдсэн. Түүний оронд УИХ-ын гишүүн Д.Энхбат, МХАҮТ-ын дарга С.Дэмбэрэл нарын нэр яригдаж байгаа. Мөн Ногоон намын олон гишүүн харьяаллаа сольж, ИЗН руу орж байгаа тул намын нэр, билэгдэл, туганд өөрчлөлт оруулах тухай хэлэлцэх юм.