Казахстаны Алматы хотод болж буй Олон улсын жүдо бөхийн "World Masters"
тэмцээний 66 кг-ын жинд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат
тамирчин Х.Цагаанбаатар, ОУХМ С.Мияарагчаа нар хүрэл медалийн болзол
хангалаа.

Казахстаны Алматы хотод болж буй Олон улсын жүдо бөхийн "World Masters" тэмцээний 66 кг-ын жинд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Х.Цагаанбаатар, ОУХМ С.Мияарагчаа нар хүрэл медалийн болзол хангалаа. Ингэснээр тэд маргааш мөнгөн медалийн төлөө барилдах эрхээ авсан юм. Жин тус бүрд эрэмбээрээ дэлхийн 16 шилдэг жүдочид энэ тэмцээнд хүчээ үздэг, олимпийн эрх авахад чансаа өндөртэй тэмцээн юм. Монголын хоёр бөх маргааш хоёул Японы тамирчидтай хүчээ үзнэ. Хэрэв өрсөлдөгчидөө ялж чадвал алтан медалийн төлөө хоорондоо барилдана. 2010 онд болсон анхны "World Masters"-ын 66 кг-ын жинд С.Мияарагчаа, харин 2011онд Х.Цагаанбаатар аварга болж байсан юм.