Улаанбаатар хотод багавтар үүлтэй. Цас орохгүй. Зөөлөн салхитай. 14-16 градус хүйтэн байна.
Улаанбаатар хотод багавтар үүлтэй. Цас орохгүй. Зөөлөн салхитай. 14-16 градус хүйтэн байна. Баруун зүгийн нутаг, төвийн нутгийн баруун хэсгээр солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Увс нуур, Дархадын хотгор, Идэр, Тэс голын сав газраар 25-30 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон, Хараа, Ерөө, Туул, Хэрлэн Халх голын сав газраар 17-22 градус, Алтайн өвөр говь болон говийн нутгийн баруун хэсэг, Цэцэрлэг, Арвайхээр орчимоор 4-9 градус, бусад нутгаар 11-16 градус хүйтэн байна.