Сангийн дэд сайд Ч.Ганхуяг өөрийн facebook хуудсандаа МCS компанийн
захирал Ж.Оджаргалын талаар ингэж бичжээ. Стив Жобс гэхлээр мундаг
ухаантай, шvтэж, хайрлаж, хамгаалах ёстой бизнесмен байдаг. Харин
Оджаргал гэхлээр та хэдийн хэлдэг дээрх бvх зvйл.... Харамсалтай...
Монгол Улсад бий болгосон мянга мянган ажлы

Сангийн дэд сайд Ч.Ганхуяг өөрийн facebook хуудсандаа МCS компанийн захирал Ж.Оджаргалын талаар ингэж бичжээ. Стив Жобс гэхлээр мундаг ухаантай, шvтэж, хайрлаж, хамгаалах ёстой бизнесмен байдаг. Харин Оджаргал гэхлээр та хэдийн муулдаг шүүмжилдэг дээрх бvх зvйл.... Харамсалтай... Монгол Улсад бий болгосон мянга мянган ажлын байр. Тэрбум тэрбумын татвар. Та бүгдийн хоорондоо ярьдаг утас, vздэг телевиз, энд харьцаж байгаа интернет, уудаг ундаа, иддэг хоол, сурдаг сургууль, алхдаг гудамж, явдаг зам, гvvр, гэрэл, дулаан өгдөг станцууд, төрдөг, эмчлvvлдэг эмнэлгvvд гээд. Хашаа ч харсан ихэнх хэвшил болоод мэдрэгдэхээ больсон зvйлийг энэ хvн хийж, бvтээдэг, татвараа төлж төрийн vйлчилгээг иргэдэд хvртээх ажилд ч хувь нэмэр оруулдаг... Ньюком, Бодь, Шунхлай, Петровис, МАК, Макс, Ажнай, Эрдэнэт, Таван Богд.... Эдний цаана шоргоолж шиг хөдөлмөрч Монголчууд байгаа. Монголын бизнесvvд илvv томроосой, олшроосой, илvv ихийг хийгээсэй. Дэлхийн томчуултай өрсөлдөөсэй! Би тvvнийг нь энэ амьд байгаа дээрээ нэг харах юмсан. Тэднээрээ бусдын өмнө цээжээ дэлдэх юмсан. Гадныхан энэ тухай сургуульдаа ярьдаг болох цагийг харж сууна, би. Энэ бол энэ цагийн Монголчууд бидний өвөг дээдэсдээ төлөх телеес, хойч vедээ vлдээх бахархал. Бидний дийлэнх энэ ухааныг гаргаад, энэ мөрөөдлийг бодит амьдрал болгох vйлсэд хvчин зvтгэнэ гэдэгт эргэлзэхгvй байна. Зарим нэг маань харин мэрэгчин хэвээрээ vлдэх байх. Тэд ч бас гэхдээ хэзээ нэгэн цагт ойлгоно, ухаарна гэдгийг би харин мэднэ.