МЗЭ-ээс уламжлал болгон зохион
байгуулдаг “Утгын чимэг-15” богино өгүүллэгийн наадам энэ оны шилдгээ
тодруулахаар бүтээлээ авч эхэлжээ. Энэ наадам нь Монго
МЗЭ-ээс уламжлал болгон зохион байгуулдаг “Утгын чимэг-15” богино өгүүллэгийн наадам энэ оны шилдгээ тодруулахаар бүтээлээ авч эхэлжээ. Энэ наадам нь Монголын утга зохиолын нэгэн өвөрмөц төрөл болох богино өгүүллэгийн урын санг баяжуулах, шинэлэг өвөрмөц хэлбэрээр туурвисан, шинэ үеийн уншигчдын оюуны таашаалд нийцэхүйц шилмэл бүтээлийг олны хүртээл болгох зорилготой. Наадамд сойх өгүүллэг нь сэдвийн хувьд чөлөөтэй, Монголын утга зохиолд шинэ туурвил зүйг бий болгоход чиглэсэн байх ба бүтээлийг ирэх хоёрдугаар сарын 10-ныг хүртэл МЗЭ-ийн байранд хүлээн авна. Арван тав дахь удаагийн үргэл жилсэн үгийн томоохон наадмын сүүлчийн шалгаруулалт ирэх сарын 18-ны 18.00 цагт Улсын хүү- хэлдэйн театрт болох юм байна. Тэргүүн байрын эзэн нэг сая төгрөг гардах бол удаах байрууд нь 800, 600 мянган төгрөгийн шагналтай.
Т.Энхэлээ