Өнгөрсөн оны тавдугаар сард оны ялгаа гаргаж, доод курсынхээ оюутныг хөнөөсөн хэрэг Баянзүрх дүүрэгт гарсан билээ. Уг хэргийг тус дүүргийн нутагт байрлах Кино урлагийн дээд сургуулийн дөрөвдүгээр дамжааны оюутан А.Дэлгэрдалай гэгч үйлдсэн юм. Тэрээр согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн үедээ Амазон баарны ойролцоо сургуулийнхаа хоёрдугаар курсэд сурдаг Г-г толгойд нь цохиж, амь насыг нь хөнөөсөн аж. Харин түүний үйлдсэн хэрэгт Баянзүрх дүүргийн шүүхээс чанга дэглэмтэй хорих ангид 11 жилийн хугацаатайгаар биечлэн эдлүүлэх шийдвэр гаргажээ.
Б.Чимэг