Казахстаны Алматы хотод болж буй чансаа өндөр жүдочдын “Мастерс” тэмцээний хоёрдахь барилдаандаа олимпийн аварга Н.Түвшинбаяр Голландын жүдоч, 2008 оны Бээжингийн олимпийн хүрэл медальт Хэнк Гролд ялагджээ. Барилдааны 3 минут 50 дахь секундэд Н.Түвшинбаяр өрсөлдөгчийнхөө иппон буюу цэвэр ялах мэхэнд орсон байна.
Казахстаны Алматы хотод болж буй чансаа өндөр жүдочдын “Мастерс” тэмцээний хоёрдахь барилдаандаа олимпийн аварга Н.Түвшинбаяр Голландын жүдоч, 2008 оны Бээжингийн олимпийн хүрэл медальт Хэнк Гролд ялагджээ. Барилдааны 3 минут 50 дахь секундэд Н.Түвшинбаяр өрсөлдөгчийнхөө иппон буюу цэвэр ялах мэхэнд орсон байна. Х.Грол Олон улсын жүдогийн холбооны хамгийн сүүлийн рейтингээр дэлхийд 3 дугаарт эрэмблэгдээд байгаа тамирчин. Энэ жинд мөн Монгол улсаас Б.Тэмүүлэн өрсөлдсөн боловч өнөө өглөө 2009 оны дэлхийн аварга Казахстаны М.Раковт ялагдсан юм. Максим Раков одоогоор хүрэл медалийн болзол хангаад байна.