Иргэнийг батлах шинэчилсэн баримт бичиг цахим үнэмлэхийг хэвлэх ажил
өнөөдөр эхэлж байна. Америкийн “Датакарт” компаний МХ6000 гэдэг
машинаар бүх цахим үнэмлэхийг хэвлэх бөгөөд дөрөвдүгээр сард багтааж хүн
бүрт тараах ёстой. УБЕГ хүн бүрт цахим үнэмлэх хүргэх үүргээ 484
нэгжээр дамжуулан гүйцэтгэх юм байна.

Иргэнийг батлах шинэчилсэн баримт бичиг цахим үнэмлэхийг хэвлэх ажил өнөөдөр эхэлж байна. Америкийн “Датакарт” компаний МХ6000 гэдэг машинаар бүх цахим үнэмлэхийг хэвлэх бөгөөд дөрөвдүгээр сард багтааж хүн бүрт тараах ёстой. УБЕГ хүн бүрт цахим үнэмлэх хүргэх үүргээ 484 нэгжээр дамжуулан гүйцэтгэх юм байна. Уг ажил энэ сарын сүүлээр эхлэх тухай эх сурвалж мэдээллээ.
Эхний удаад үнэ төлбөргүй тараагдах уг үнэмлэхээр энэ жилийн сонгууль явагдана. Тийм учраас бүх ажил зургадугаар сард дууссан байх ёстой. Поликарбонат материалаар хэвлэж буй уг үнэмлэхийг 10 жилдээ гэмтэхгүй гэж мэргэжилтнүүд хэлж байна. Учир нь уг төрлийн материалаар сум нэвтэрдэггүй шил, нисэх онгоцны их биеийг хийхэд ашигладаг аж.
Б.Ганбилэг
ganbileg@24tsag.mn