Хоёр хоногийн өмнө 4000 хүн тээвэрлэж явсан аварга том “Коста Конкордиа” усан онгоц
Италийн эргийн ойролцоо осолдож, Титаникийн түүхийг давтлаа. Хамгийн
аюулгүй, найдвартай гэгдэж байсан Титаник сүйрч, олон зуун хүн амь
үрэгдэж байсан бол энэ удаад 40 гаруй хүнээс бусад нь эсэн мэнд байгаа
нь зол юм.

Хоёр хоногийн өмнө 4000 хүн тээвэрлэж явсан аварга том “Коста Конкордиа” усан онгоц Италийн эргийн ойролцоо осолдож, Титаникийн түүхийг давтлаа. Хамгийн аюулгүй, найдвартай гэгдэж байсан Титаник сүйрч, олон зуун хүн амь үрэгдэж байсан бол энэ удаад 40 гаруй хүнээс бусад нь эсэн мэнд байгаа нь зол юм. Дээрх тооны хүн сураггүй алга болсон гэдгийг дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд нийтэлж байна. Итали улсын Жилео арал руу явж байсан уг хөлөх онгоцны гурван зорчигч амь үрэгдээд байгаа юм.
Орчин үеийн хамгийн сайн технологиор бүтээсэн уг хөлөг онгоц яагаад осолдсон шалтгааныг мэргэжилтнүүд судалж байна. Сүүлийн 10 жил хөлөг явж байсан замаар зорчиж байгаад ийнхүү осолдох болсон шалтгаан нь хад мөргөсөн хэмээн таамаглаж байгаа аж. Хэдийгээр хөлөг осолдсон боловч 800 гаруй

ажилтантай уг хөлгийн аврах баг тун тааруу ажилласан гэнэ. Зорчигчдын хэлж байгаагаар осол болсноос хоёр цагийн дараа аврах хантааз тарааж эхэлсэн байна. Мөн зарим хүн өөрөө эрэг рүү сэлж хүрсэн тухай ч мэдэгджээ. Зорчигчдыг нүүлгэн шилжүүлж дуусаагүй байхад хөлгийг орхисон хэргээр ахмад болон түүний туслахыг буруутгаж, эрүүгийн хэрэг үүсгэсэн байна.
2006 оноос хойш ашиглаж буй “Конкордиа” хөлгийг 450 сая ам.долларын өртгөөр “Финцантерри” компани бүтээсэн. Нийт 3780 хүний багтаамжтай, 1500 кабин, таван зоогийн газар, 13 баар, дөрвөн усан сан, спорт танхим, кино театр, диско клуб, казинотой уг хөлөг ямар нэг зүйлийг шүргэж гэмтэл авсан нь тодорхой болжээ.
Б.Ганбилэг
ganbileg@24tsag.mn
Сэтгэгдэл (1)