Украины Одесса хотын “Silver Knot Shipping” компанийн эзэмшдэг
“Global Star” хэмээх ачааны хөлөг онгоцыг өчигдөр Английн Портленд
боомтод саатуулжээ. Монголын далбаатай явсан уг онгоц анх 10-ны өдөр уг
боомтод орж шатахуун авах гэсэн боловч төлөх мөнгө байгаагүйгээс хоёр
хоног саатаж байгаад 13-нд мөнгөнийхөө асуудлыг ямар ч байсан шийдээд
боомтод оржээ.

Украины Одесса хотын “Silver Knot Shipping” компанийн эзэмшдэг “Global Star” хэмээх ачааны хөлөг онгоцыг өчигдөр Английн Портленд боомтод саатуулжээ. Монголын далбаатай явсан уг онгоц анх 10-ны өдөр уг боомтод орж шатахуун авах гэсэн боловч төлөх мөнгө байгаагүйгээс хоёр хоног саатаж байгаад 13-нд мөнгөнийхөө асуудлыг ямар ч байсан шийдээд боомтод оржээ. Ингээд тогтсон журмын дагуу Английн Усан онгоцны хөдөлгөөн, эргийн хамгаалалтын албаны (Maritime and Coastguard Agency) ажилтнууд шалгалт хийхэд энгийн өрөөнүүд, хөдөлгүүрийн хэсэг, аврах тоног төхөөрөмжид нэлээд олон зөрчил илэрсэн байна. Англичууд онгоцыг ямар ч байсан шатахуунаар цэнэглэсэн боловч одоогоор саатуулсан хэвээр байгаа ажээ. Албаны хүмүүсийн мэдээлснээр онгоцон дээр Оросын 14 иргэн байгаа аж. Өмнө нь Данийн компанийн эзэмшилд байсан энэ онгоцыг украинчууд худалдаж аваад Энэтхэгийн Аланг боомтод аваачин задлахаар явж байсан гэнэ. Өөрөөр хэлбэл 1989 онд үйлдвэрлэсэн энэ онгоцны сүүлчийн аялал нь Монголын далбаатай энэ рэйс байжээ.
Б.Миранда