Өнгөрсөн хоногт Дархан-Уул аймгийн Орхон сумын Баян-Өлзийт багийн 20 айлын нэгдүгээр байранд хоёр айл бүхэлдээ шатжээ. Галын улмаас хажуу айлуудын таазны хэсэг шатсан байна. Азаар галд хүний амь эрсдээгүй аж. Мөн тус аймгийн Дархан сумын зургадугаар багийн Баяндаваагийн есдүгээр гудамжинд иргэн Б-ын 13х5 метрийн хэмжээтэй өвлийн байшин шатсан байна.
Б.Чимэг