МАН-ын бялуу хуваалтаас хоцрохгүйн тулд УИХ-ын гишүүн С.Баяр өнгөрсөн
амралтын өдөр АНУ-аас иржээ. Элгээ эмчлүүлэх гэж АНУ яваад цөөнгүй
хоносон тэрбээр намаасаа бас ч гэж том хэрчим авахаар бямба гарагийн
орой ирсэн нь тэргүүн шадар сайдын суудал юм.

МАН-ын бялуу хуваалтаас хоцрохгүйн тулд УИХ-ын гишүүн С.Баяр өнгөрсөн амралтын өдөр АНУ-аас иржээ. Элгээ эмчлүүлэх гэж АНУ яваад цөөнгүй хоносон тэрбээр намаасаа бас ч гэж том хэрчим авахаар бямба гарагийн орой ирсэн нь тэргүүн шадар сайдын суудал юм. АН-ын ҮЗХ-ны хурлаас хойш Н.Алтанхуягийн оронд хэнийг тавих вэ гэж олон нэр яригдсан. МАН-ын нарийн бичгийн дарга Я.Содбаатар, тус намын УИХ дахь бүлгийн дарга Ө.Энхтүвшин нарын нэр дуулдаж байв. Тэгвэл хөгшин, залуу гэх мэт янз бүрийн шинж төрхөөрөө хуваагдан маргаж байсан МАН-ынхан хуучин даргадаа тэргүүн шадар сайдын суудлыг өгөх нь бат, нот болсон тухай манай эх сурвалж мэдээллээ. Өнгөрсөн баасан гарагт ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ерөнхий сайдыг дуудаж уулзахдаа нэг л шадар сайд байхад хангалттай хэмээн зөвлөсөн. Гэсэн ч МАН үүнийг намын дангаараа шийдэх асуудал гэж үзсэн тул хоёр шадар сайд томилохоор болжээ. Харин шадар сайдын суудалдаа М.Энхболд Засгийн газрын бүрэн эрх дуустал тухалсаар суух гэнэ.