Буриадын нийслэл Улаан-Үдийн Хамбын хүрээ дацанд өчигдөр “Залуушулэй Убэлэй Наадам” буюу “Залуучуудын өвлийн наадам” хэмээх үндэсний бөхийн тэмцээн болж өндөрлөв. 63, -75, +75 кг-ийн жинд 21 хүртэлх насны залуу бөхчүүд уран хүчийг уралдуулан барилдсан энэ тэмцээнд Очирын Баясгалан, Гүржавын Чингис, Бадмын Баатар нар түрүүлжээ. Оросын Буддын шашны төвийн албан ёсны сайтаар энэ тэмцээнийг шууд дамжуулсан нь Орост, монгол бөхийн барилдааныг интернэтээр шууд дамжуулсан анхны тохиолдол болсон байна.
