Нефть
болон бусад өргөн хэрэглээний барааны үнийн өсөлттэй холбоотой асуудлаар Монголын
үйлдвэрчний эвлэлийн хорооноос өнөөдөр 12.00 цагт өөрийн байрандаа мэдээлэл хийхээр болжээ. Шатахууны
үнэ нэмэгдэж, үүнийг дагаад өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өссөнтэ
Нефть
болон бусад өргөн хэрэглээний барааны үнийн өсөлттэй холбоотой асуудлаар Монголын
үйлдвэрчний эвлэлийн хорооноос өнөөдөр 12.00 цагт өөрийн байрандаа мэдээлэл хийхээр болжээ. Шатахууны
үнэ нэмэгдэж, үүнийг дагаад өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өссөнтэй
холбогдуулан МҮЭХ-ны бүх гишүүн байгууллагаас “Засгийн газар Хөдөлмөр, нийгмийн
зөвшлийн улсын гурван талт хэлэлцээ яаралтай хийхгүй бол орон даяар тэмцэл
өрнүүлнэ” хэмээн өнгөрсөн долоо хоногт мэдэгдэж байсан юм. Тэд шаардлагынхаа
хариуг өнгөрсөн баасан гариг хүртэл хүлээсэн ч Засгийн газар тэдний шаардлагад
дорвитой хариулт өгөөгүй байгаа аж. Тиймээс өнөөдрийн хэвлэлийн бага хурлын
үеэр МҮЭХ-ноос дээрх асуудалтай холбогдуулан ямар шийдвэр гаргасан талаараа
мэдээлэх юм байна.