Удахгүй болох Цагаан сарын баяртаа Хятад улсын газар газар суугаа монгол
үндэстнүүд хэрхэн бэлтгэж байгааг Өвөр Монголын “Одон” телевиз
цувралаар үзүүлж байна. Өчигдөрийн мэдээгээрээ тус телевиз Хөх хотын
монголчуудын цагаан сарын бэлтгэлийг цухасхан үзүүлсэн нь энэ.