Өчигдөр Калифорни мужийн Беверли-Хиллзд дэлхийн киноны тэргүүн
шагналын нэг “Алтан бөмбөрцөг”-ийн эзэд тодров. 2011 оны шилдэг киногоор
Александр Пэйний “The Descendants" шалгарчээ. Шилдэг найруулагчийн
шагналыг Мартин Скорсезе "Hugo" киногоороо авсан бол “The Descendants"
киноны гол дүрд тоглосон Жорж Клуни шилдэг эрэгтэй

Өчигдөр Калифорни мужийн Беверли-Хиллзд дэлхийн киноны тэргүүн шагналын нэг “Алтан бөмбөрцөг”-ийн эзэд тодров. 2011 оны шилдэг киногоор Александр Пэйний “The Descendants" шалгарчээ. Шилдэг найруулагчийн шагналыг Мартин Скорсезе "Hugo" киногоороо авсан бол “The Descendants" киноны гол дүрд тоглосон Жорж Клуни шилдэг эрэгтэй, "The Iron Lady" кинонд тоглосон Мэрил Стрип шилдэг эмэгтэй дүрийн шагналыг хүртсэн байна. "The Adventures Of Tintin" шилдэг хүүхэлдэйн кино, Ираны найруулагч Ашгар Фархадийн "A Separation" гадаад хэл дээрх шилдэг киношоор шалгарчээ. “Шоушенкээс оргосон нь” зэрэг олон киногоороо Монголын үзэгчдийн сайн танил болсон Морган Фримэн тусгай шагнал хүртсэн байна.
Шагнал хүртэгсдийн бүрэн жагсаалтыг
энд дарж үзнэ үү.