Төрийн албаны зөвлөлийн энэ оны анхны хуралдаанаар төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтанд дүгнэлт гаргах, маргаан хянан шалгах комиссын дүгнэлт, Архангай аймгийн Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн нарийн бичгийн даргыг томилох асуудал зэргийг хэлэлцлээ.
Мөн БОАЖЯ-наас Мэдээлэл, хяналт шинжилгээ, үнэлгээний газрын даргын, Төр, засгийн үйлчилгээ, аж ахуйг эрхлэх газраас Барилгын хэлтсийн даргын, Цөмийн энергийн газар Цөмийн материалын хэлтсийн даргын албан тушаалд томилогдох удирдах ажилтанд дүгнэлт гаргуулах саналыг Төрийн албаны зөвлөлд ирүүлсэн байна. Уг саналуудыг судлан Л.Батжавыг БОАЖЯ-ны Мэдээлэл, хяналт шинжилгээ, үнэлгээний газрын даргын, Ц.Төгсжаргалыг Төр, засгийн үйлчилгээ, аж ахуйг эрхлэх газраас Барилгын хэлтсийн даргын, П.Баттөрийг Цөмийн энергийн газар Цөмийн материалын хэлтсийн даргын албан тушаалд томилуулахаар нэр дэвшүүлж санал болгожээ.
Түүнчлэн МХЕГ-аас Архангай аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргаар ажиллаж байсан Ж.Эрдэнэ-Очирыг албан тушаал бууруулж ажлаас чөлөөлсөн тогтоолыг үндэслэлтэй хэмээн үзэн, тохирох албан тушаалд томилохыг МХЕГ-т үүрэг болгосон байна.
Б.Чимэг