Энэ сарын 13-нд Баянгол дүүргийн 11 дүгээр хороо Эх нялхас эрдэм шинжилгээний төвд хүүхэд хаягдсан байна гэх мэдээлэл иржээ. Мэдээллийн дагуу шалгахад, Эх нялхасын төрсний дараах тасагт хэвтэн эмчлүүлж байсан Ховд аймгийн харьяат 37 настай эмэгтэй С төрүүлсэн хүүхдээ хаяад зугтсан байжээ. Цагдаагийн байгууллагаас эхийг хайх эрэн сурвалжлах ажиллагааг эхлүүлээд байгаа аж.
Б.Чимэг