Халхын цуут Автай сайн хан Төвдөд цэргүүдээ дагуулан хүрч очиж, тэр үеийн Далай лам Содномжамцад “Эвлэрвэл эвлэрье, эвдэрвэл эвдэрье” хэмээсэнд айн бурхан багшийн нандин шүтээн хэмээгдэх шүдийг өргөн барьжээ.

Халхын цуут Автай сайн хан Төвдөд цэргүүдээ дагуулан хүрч очиж, тэр үеийн Далай лам Содномжамцад “Эвлэрвэл эвлэрье, эвдэрвэл эвдэрье” хэмээсэнд айн бурхан багшийн нандин шүтээн хэмээгдэх шүдийг өргөн барьжээ. Түүнийг нь Автай хан Халхад авчран залж, түүнд зориулан Эрдэнэ зуу хийдийг барьсан гэж “Өндөр гэгээний намтар” хэмээх сударт тэмдэглэсэн байдаг. Мөн Автай, Содномжамц нар Халхад буддын шашны нэг урсгал болох гэлүгбаг дэлгэрүүлэх үйлсэд хамтрахаар болсон байв.
Дээрх баримтууд болон, бурхан багшийн шарил эрдэнэ (шарира радна) шүд, түүний тухай баримт, нотолгоо хангалттай байдаг байна. Тухайлбал, “Бурхан багшийн намтар”-т цогцос, биеийг хайлж, шатаасны хойно галд үл шатах таван зүйл бий хэмээн тэмдэглэсэн байдаг. Энэ нь шүд, зүрх, гавлын яс, дунд чөмөгний толгой, хуруу юм. Нэмж хэлэхэд түүний дунд хуруу Хятадын Си Ан хотод шүтэгдэн хадгалагдаж байгаа билээ.
Халх, Ойрадын дайны үеэр энэхүү шүднээс болж

Бурхан багшийн шүд Энэтхэг, Хятад, Тайвань, Шри ланк, Япон, Сингапурт эрт дээр шүтэгдэн тахигдаж байсан бол одоогоос дөрвөн зуу гаруй жилийн өмнөөс Монголд нууцаар залагдан, шүтэгдсээр ирсэн байна.
Автай сайн хан авчран залснаас хойш түүхийн хүнд, бэрх цаг үеийг туулан, монголын түүхч, эрдэмтдийн нөр их хичээл зүтгэлээр өнөөг хүртэл алдагдаж, устгагдалгүй ирсэн нь бахархмаар. Түүнийг Шинжлэх ухааны хүрээлэнгийн дарга байсан Дэндэв “адууны шүд” хэмээн нэрийдэж одоог хүртэл явсныг саяхан илрүүлжээ. Хамгийн сүүлд өнгөрсөн оны 11 дүгээр сард далай лам Данзанжамц Монголд ирэхдээ энэхүү шүтээнд мөргөн залбирсан юм.
Б.Ням