АН-ын ҮЗХ-ны хурал дээр МоАХ-ын тэргүүн Х.Баттулгын дэлгэсэн “Энержи
ресурс”, Засгийн газар хооронд хийгдэх гэж буй 70 жилийн гэрээ олон
хүний сонирхлыг татаж, амбицыг хөдөлгөж байна. Ихэнхи гишүүд энэ талаар
мэдээлэлгүй байгаа тул Эдийн засгийн байнгын хорооноос ажлын хэсэг
гаргаж шалгуулахаар болжээ.
АН-ын ҮЗХ-ны хурал дээр МоАХ-ын тэргүүн Х.Баттулгын дэлгэсэн “Энержи ресурс”, Засгийн газар хооронд хийгдэх гэж буй 70 жилийн гэрээ олон хүний сонирхлыг татаж, амбицыг хөдөлгөж байна. Ихэнхи гишүүд энэ талаар мэдээлэлгүй байгаа тул Эдийн засгийн байнгын хорооноос ажлын хэсэг гаргаж шалгуулахаар болжээ. Хэрэв шаардлага гарвал Хууль зүйн байнгын хорооноос ч хүмүүс томилох аж. Мөн АН-ын зүгээс Гадаад, дотоодын хөрөнгө оруулалтын тухай хууль шинээр батлагдтал Засгийн газар нэг ч хөрөнгө оруулалтын гэрээ хийхгүй, хойшлуулах саналыг гаргасан байна.
Х.Баттулгын дэлгэсэн “Энержи ресурс”-ын гэрээний тухай баримтыг зарим сайд нар эрс үгүйсгэж байгаа ч ийм гэрээ хийгдэхээр төсөл нь бичигдсэн, УИХ-д оруулахаар зэхэж байсныг www.24tsag.mn сайт нийтлэлээрээ дамжуулан нотолсоор байгааг холбоотой мэдээнээс уншина уу.