АТГ-ын шинэ дарга нар АТГ-ын хуулийн 19.1 зааснаар, урьд өмнө ямар нэгэн зөрчил гаргаж байгаагүй, мөн авлигын талаар тодорхой мэдлэгтэй байх зэрэг шаардлагыг хангаагүй гэсэн үндэслэлээр найман албан хаагчаа халсан билээ. Харин тэдгээр ажилтнууд хууль бусаар, үндэслэлгүй халагдсан хэмээн Төрийн албаны зөвлөлд хандсан юм. Уг асуудал ямар шатандаа явааг Төрийн албаны зөвлөлөөс тодруулахад “АТГ-аас халагдсан ажилчид өнгөрсөн сарын 26-нд манайд хандсан. Тэдний асуудлыг шалгаж байна. Хэлэлцэх хуулийн хугацаа энэ сарын 26-нд дуусна. Манай газраас АТГ-т хандаж, тэднийг яагаад халах болсон тайлбарыг ирүүлэхийг шаардсан боловч, хариуг нь одоо болтол ирүүлээгүй байгаа. Мөн гомдол мэдүүлээд буй найман ажилтны нэг Б.Туяа /Архив, бичиг хэргийн ажилтан/ гомдолгүй хэмээн өргөдлөө буцааж авсан. Харин үлдсэн долоон ажилтныг Төрийн албаны зөвлөлөөс дуудаж, ажлаасаа халагдсан талаар нь нэмэлт тайлбар авч байгаа” гэсэн хариулт өглөө.
Б.Чимэг