Говь-Алтай аймгийн Цээл сумын нутаг Сангилахын голын эх хэмээх газарт арван айлын амбаар шатсан хэрэг гарчээ. Одоогийн байдлаар гал түймэрт өртсөн иргэдийн хохирол 100 саяд хүрээд байгаа аж. Галын шалтгааныг тогтоохоор ОБЕГ-ынхан газар дээр нь ажиллаж байна. Мөн Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороонд оршин суух Б-ийн таван ханатай гэр шатсан хэрэг гарчээ. Гал гарах үед гэрт хүн байгаагүй аж. Иймээс галын аюулаас болгоомжлохыг ОБЕГ-аас анхааруулж байна.
Б.Чимэг