г Загалмайтны тооллын өмнөх 1-р зуунд баригдсан тус монименталь бүтээл нь зөвхөн гладиаторуудын тула
Өнгөрсөн бямба гаригт Ромын алдарт Колизейн театрын нэг хэсэг нь нурж унасан байна. Хананы нэг хэсэг нурж унасанаар домогт Колизей урьдынх шигээ харагдахаа больсон гэнэ. Хотын удирдлагууд Колизейг яаралтай сэргээн засварлахаар ажиллаж байгаа аж. Засварын ажилд ашиглах тоосго, шаврын бүтцийг сайтар судлан аль болох өмнөхтэй нь адил болгохоор ажиллаж байгаа гэнэ. МЭ I зуунд баригдсан тус монументаль бүтээл нь зөвхөн гладиаторуудын тулаан, хөгжөөн цэнгээний газраас гадна худалдааны томоохон бүс байсан байна. Тухайлбал Ромын дархчууд болон иргэдийн заавал худалдаа хийдэг төв байсан гэдгийг олон орны эрдэмтэн судлаач, археологчид тогтоосон юм. Колизейн театр нь хүн төрөлхтний гараар бүтсэн агуу бүтээлүүдийн нэг билээ. Т.Хулан