МАН-ын бүлгийн хурлаар Батлан хамгаалахын сайдад УИХ-ын дөрвөн гишүүн нэр дэвшсэнээс
Ц.Батбаяр олонхийн санал авав. Тэрбээр уг албан тушаалд Х.Жекей, Д.Загджав,
Ж.Энхбаяртай зэрэгцэн нэрээ дэвшүүлээд хамгийн их санал авсан ч
Ж.Энхбаяртай саналын тоо тэнцжээ. Тиймээс дахин санал хураалт явуулахад
Ц.Батбаяр илүү санал авсан юм. Гэвч одоо асуудал дараагийн шат буюу Удирдах зөвлөлийн хуралд орж эцэслэн шийдэгдэх бөгөөд эндээс тэрбээр гарах магадлал тун муу юм. Өөрөөр хэлбэл Батлан хамгаалахын сайдад түүнтэй өрсөлдсөн дөрвийн нэгийг дахин дэвшүүлж гаргана гэсэн үг. Энэ тохиолдолд Батлан хамгаалахын сайд болох хамгийн магадлалтай хүн нь Ж.Энхбаяр юм.
Батлан хамгаалахын сайдад УИХ-ын дөрвөн гишүүн нэр дэвшүүлснээс Ц.Батбаяр сайд болж чадлаа. Тэрбээр уг албан тушаалд Х.Жекей, Д.Загджав, Ж.Энхбаяртай зэрэгцэн нэрээ дэвшүүлээд хамгийн их санал авсан ч Ж.Энхбаяртай саналын тоо тэнцжээ. Тиймээс дахин санал хураалт явуулахад Ц.Батбаяр илүү санал авч, сайд болсон юм. Өнөөдрийн МАН-ын бүлгийн хурлаар ЗТБХ-ын сайдыг тодруулах ажил үргэлжилж байна.