Саяхан Тагнуулын ерөнхий газрын дэд хурандаа Н.Батсайхан О.Магнайг дуудаж, сонгуулийн дараа үймээн тарихгүй, даруулгатай байхыг хатуу сануулсан гарын үсэг зуруулаад авсан билээ. Гэвч тэрээр урьдчилан жагсаал цуглаан хийхээр болжээ. Учир нь өнөөдөр МАХН, МҮАН, МУНН, МЛН, ЭЧХН, ИЗН, МСДН, НН-ын удирдлагууд "Хувьсгалт зөвлөл” нэрийн дор уулзаж, сонгуулийн хуулийн талаар зөвлөлдсөн байна. Зөвлөгөөнөөр сонгуулийн хууль үндсэн хууль болон бусад хуулийн зүйл заалтыг зөрчсөн хэмээн үзэж, ойрын үед сонгуулийн хуулийг эсэргүүцсэн томоохон жагсаалыг хийхээр болжээ. Жагсаалыг “МАНАН-гүй Монголын төлөө” уриан дор явуулахаар болсон тухайгаа О.Магнай өөрийнхээ твиттерийн хуудсаар дамжуулж мэдээллээ.
Б.Чимэг