15 настай герман хүү Патрик Синнер дэлхийд хамгийн олон, өнгөт
даалуугаар тойрог үүсгэж, нураахаар шаргуу ажиллаж байна. Тэрбээр 12
настай байхаасаа л үүнийг хийхийг хүсч байсан бөгөөд Гиннесийн амжилтад
бүртгүүлэхийг мөрөөддөг. Энэ мөрөөдөлд нь хэдэн найз нь тус болж байгаа
гэнэ.

15 настай герман хүү Патрик Синнер дэлхийд хамгийн олон, өнгөт даалуугаар тойрог үүсгэж, нураахаар шаргуу ажиллаж байна. Тэрбээр 12 настай байхаасаа л үүнийг хийхийг хүсч байсан бөгөөд Гиннесийн амжилтад бүртгүүлэхийг мөрөөддөг. Энэ мөрөөдөлд нь хэдэн найз нь тус болж байгаа гэнэ. Синнерийн бүрдүүлсэн баг нийтдээ 30 000 ширхэг өнгөт даалууг цагираглуулж байгаа бол дараа нь 7.8 метр өндөртэй ханыг даалуугаар дүүргэхээр төлөвлөжээ. Одоогоор хүүхдүүд энэ их даалууг өрөхөд 40 гаруй цагийг хамт өнгөрөөгөөд байгаа юм. Гэхдээ үүний өмнө ч маш удаан хугацаанд бэлтгэл хийсэн байна. Хана босгох дараагийн төлөвлөгөөгөө ойрын зургаан сард гүйцэтгэхээр төлөвлөж байгаа аж.
Б.Ганбилэг