Уг хэрэг өчигдөр Сонгинохайрхан дүүрэгт гарчээ. Тус дүүргийн 19 дүгээр хороо “Хишиг-Од” хэмээх бааранд зодоон болсон гэх мэдээллийг шалгахад, 22 настай эрэгтэй Ч-г, 23 настай эрэгтэй С согтуурсан үедээ бусадтай бүлэглэн зодож, пивоны шилээр толгойн тус газар нь цохиж танхайрсан байна. Хэрэгтнүүдийг дүүргийн цагдаагийн хэлтэст саатуулан, хэргийг шалгаж эхэлжээ.
Б.Чимэг